Нүүр хуудас Уран сайханСон Хын Миныг донсолгосон “жирэмсэн” шантаажны хэрэг

Сон Хын Миныг донсолгосон “жирэмсэн” шантаажны хэрэг

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

Сон Хын Мин шантаажийн хэрэгт гэрчээр оролцов

БНСУ-ын хөлбөмбөгийн супер од Сон Хын Мин өөрийг нь жирэмсэн болгосон хэмээн сүрдүүлж, их хэмжээний мөнгө нэхсэн хэрэгт буруутгагдаж буй эмэгтэйн шүүх хуралд өчигдөр гэрчийн хувиар оролцжээ.

Өмнөд Солонгосын хууль хяналтын байгууллагын мэдээлснээр хорь гаруй настай, Ян овогтой эмэгтэйн шантааж хийхийг завдсан хэрэгт холбогдох шүүх хурал Сөүл хотын Төв тойргийн шүүхэд болж, Сон Хын Мин хаалттай хэлэлцүүлэгт орж мэдүүлгээ өгсөн байна.

“Жирэмсэн болсон” гэж сүрдүүлэн 300 сая вон нэхсэн нь

Ян овогтой эмэгтэй нь өнгөрсөн оны зургадугаар сард Сон Хын Минд ургийн хэт авианы зураг илгээн, “чиний хүүхдээр жирэмсэн болсон” хэмээн мэдэгдэж, энэ тухайгаа олон нийт болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд дэлгэнэ хэмээн сүрдүүлж, түүнийг 300 сая вон буюу ойролцоогоор 205 мянган ам.доллар төлөхийг шаардсан хэмээн буруутгагдаж байна.

Мөрдөн шалгалтын явцад Ян овогтой эмэгтэй анхандаа өөр нэг эрэгтэйд ижил аргаар хандсан боловч тухайн хүн огт хариу өгөөгүй тул дараагийн бай болгох хүнээ өөрчилж, алдарт хөлбөмбөгч Сон Хын Минг онилсон нь тогтоогджээ.

Дахин мөнгө нэхэх оролдлого, хамтран оролцогч

Прокурорын байгууллагын тайлбарласнаар, энэ оны гуравдугаар сараас тавдугаар сарын хооронд Ян овогтой эмэгтэй тухайн үеийн найз залуу, Ён овогтой эрэгтэйтэй хамтран Сон Хын Миноос дахин 70 сая вон нэхэж авахыг завдсан байна.

Тэд жирэмслэлт болон дараа нь болсон үр хөндөлтийн талаарх “нууцыг” илчлэнэ гэж сүрдүүлж, энэ тухай Сон Хын Мины гэр бүлийнхэн болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд мэдэгдэнэ хэмээн дарамталж, нэмэлт мөнгө салгахыг оролдсон гэж буруутгажээ.

Хаалттай шүүх хурал ба нэр төрийн асуудал

БНСУ-ын шүүхээс уг хэргийг хэлэлцэхдээ хувь хүмүүсийн нэр төр, хувийн амьдралтай холбоотой эмзэг мэдээлэл багтсаныг харгалзан хурлыг хаалттай явуулах шийдвэр гаргасан байна. Иймээс Сон Хын Мин олон нийтэд нээлттэй бус орчинд гэрчийн мэдүүлгээ өгөөд шүүх хуралдаанаас буцсан гэж мэдээлжээ.

Шүүхийн хаалттай ажиллагаа болон шантаажийн хэрэгтэй холбогдсон нарийн мэдээлэл ил болгохгүй байгаа ч, энэхүү тохиолдол олны анхаарлыг ихэд татаж, спортын оддын нэр хүнд, хувийн амьдрал, шантаажийн гэмт хэргийн эрсдэл зэрэг сэдвийг дахин хөндөж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх