Нүүр хуудас Театр“Сүүлчийн бороо” мета драмын шинэчилсэн тавилт өнөөдөр нээгдэнэ

“Сүүлчийн бороо” мета драмын шинэчилсэн тавилт өнөөдөр нээгдэнэ

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

“Pro” театрын амжилттай бүтээлүүдийн цуврал үргэлжилнэ

Францын зохиолч Виктор Хюгогийн “Инээмтгий хүн” романаас сэдэвлэсэн визуал драм, Эрнст Теодор Амадей Гофманий алдарт үлгэрийг шинэчлэн найруулсан “Цөмөгч цэрэг ба хулганы хаан” хүүхдийн жүжиг, Александр Дюмагийн романаас урам авсан “Шадар гурван цэрэг” физикл драм зэрэг бүтээлүүдээрээ “Гэгээн Муза” олон улсын театрын наадмын шилдгүүдийн тоонд тогтмол багтаж ирсэн “Pro” театр өнгөрсөн дөрөвдүгээр сард Александp Вампиловын “Нугасны ан” жүжгийг “Сүүлчийн бороо” нэртэй мета драмын хэв маягаар тайзнаа толилуулсан билээ.

Зөвхөн долоон тоглолттой ховор үзвэр

“Сүүлчийн бороо” жүжгийг өнөөдөр /2025.11.13/-өөс эхлэн ердөө долоон удаа дахин тоглох бөгөөд энэ удаагийн тавилт нь найз нөхдийн үнэнч холбоо, хайр дурлалын эргэлзээ, хувь хүний дотоод зөрчил, амьдралын үнэ цэнэ зэрэг сэдвийг илүү гүнзгий хөндөхөөр бүтээгджээ. Мета драмын хэлбэр нь үзэгчдэд бодол төрүүлж, дотоод ертөнцөд нь асуулт үлдээхийг зорьсон байна.

Тоглогдох байрлал ба тасалбарын мэдээлэл

Энэхүү жүжиг РЦНК буюу Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн тайзнаа тоглогдох бөгөөд үзэгчид тасалбараа ticket.mn сайтаар дамжуулан онлайнаар худалдан авах боломжтой.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх