Цахим спортын “IEM Cologne 2025” тэмцээний хэсгийн шатны сүүлийн тоглолтууд өнөөдөр явагдана. Үүнд Монголын “The MongolZ” болон Европын шилдэг багийн нэг “Vitality” багууд “А” хэсгээ тэргүүлэх эрхийн төлөө тулах гэж байна.
Тэдний тоглолт Монголын цагаар өнөө орой 22:00 цагт эхэлнэ. Энэхүү тоглолтоор аль баг нь хэсгээсээ нэгээр гарах эрхтэй болох нь шийдэгдэнэ.
Мөн “Б” хэсгийн хүрээнд “MOUZ” болон “Spirit” багуудын тоглолт мөн өнөөдөр явагдах юм.
“The MongolZ” болон “Vitality” багууд 2025 он гарснаас хойш нийт зургаа дахь удаагаа хоорондоо тоглох гэж байна. Өмнөх таван тоглолтоос “Vitality” баг гурван мап хожигдсон ч нэг ч удаа цуврал тоглолтод ялагдаж байгаагүй.
Харин энэ удаагийн тулаан “The MongolZ” багийн хувьд өрсөлдөгчөө анх удаа цуврал тоглолтоор буулгаж авах том боломж болох юм.
Тоглолтыг Монголын “META” платформын албан ёсны YouTube суваг шууд дамжуулан хүргэх бөгөөд цахим спорт сонирхогчдын хувьд оройны үлдэгдэл хүлээлт болоод байна.
“The MongolZ” багийн гол ивээн тэтгэгчээр дэлхийн спортын бооцооны салбарт тэргүүлэгчдийн нэг болох 1xBet ажиллаж байна. Энэхүү хамтын ажиллагаа нь багийн олон улсын тавцанд амжилт гаргах, мэргэжлийн түвшинд хөгжихөд чухал дэмжлэг үзүүлж байгаа бөгөөд 1xBet Монгол нь цахим спортын хөгжлийг дэмжих бодлогынхоо хүрээнд “The MongolZ”-той нягт түншлэлээр ажиллаж буй юм.
1 comment
MongolZ одоо үнэхээр өсөж байна! Би залуусаараа бахархаж байна