Нүүр хуудас Үйл явдал ба зарThe MongolZ баг IEM Cologne 2025 тэмцээний плей-оффт шалгарлаа

The MongolZ баг IEM Cologne 2025 тэмцээний плей-оффт шалгарлаа

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

Германы Кёльн хотноо зохион байгуулагдаж буй дэлхийн хэмжээний нэр хүндтэй “Intel Extreme Masters Cologne 2025” буюу IEM Cologne 2025 CS2 тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцож буй “The MongolZ” баг гайхалтай тоглолтуудыг үзүүлсээр байна. Тэд урилгаар шууд хоёрдугаар шатнаас оролцож байгаа бөгөөд өнгөрсөн шөнө дэлхийн шилдэг багуудын нэг Саудын Арабын “Falcons”-ыг 2:0 харьцаатай илүүрхэн хожиж, плей-оффын шатанд шалгарсан эхний баг боллоо.

Тэмцээний дэлгэрэнгүй:

  • Нэр: IEM Cologne 2025 (Counter Strike 2)
  • Байршил: Кёльн, Герман
  • Шагналын сан: 1,000,000 ам.доллар
  • Дараагийн тоглолт: Мягмар гарагийн орой “Vitality” эсвэл “G2” багийн ялсантай

Мягмар гарагийн орой болох дараагийн тоглолт “Vitality” болон “G2” багийн хожсонтой нь хэсгийн тэргүүн байрын төлөөх шийдвэрлэх тулаан байх бөгөөд ялсан баг нь шөвгийн дөрөвт шууд шалгарах юм.

Ийнхүү олон улсын тавцанд амжилттай өрсөлдөж буй “The MongolZ” багийн ард дотоодын цахим спортын хөгжлийг дэмжин ажилладаг 1xBet Монгол зэрэг байгууллагууд чухал үүрэг гүйцэтгэж байна. Уг ивээн тэтгэгчийн дэмжлэг нь багийн тоглолтын бэлтгэл, олон улсын тэмцээнд тогтмол оролцох бололцоог хангаж өгдөг билээ.

“IEM Cologne” тэмцээн нь цахим спортын салбарын хамгийн нэр хүндтэй арга хэмжээнүүдийн нэг бөгөөд дэлхий даяар хэдэн сая үзэгчтэй, шилдэг багуудын хооронд тулаан өрнөдөг. The MongolZ-ийн амжилт нь Монголын цахим спортын хөгжилд чухал түлхэц өгч байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх