Нүүр хуудас Үйл явдал ба зар“The MongolZ” баг анх удаагаа “Lanxess Arena”-д хүч үзнэ

“The MongolZ” баг анх удаагаа “Lanxess Arena”-д хүч үзнэ

нийтлэгч Enkhzul Batsukh
2 комментария

Германы Кёльн хотноо зохион байгуулагдаж буй 1.25 сая ам.долларын шагналын сантай “IEM Cologne 2025” цахим спортын тэмцээний шигшээ шатны тоглолтууд маргааш эхлэх гэж байна.

Тус тэмцээнд амжилттай оролцож буй Монголын “The MongolZ” баг наймдугаар сарын 1-ний орой 21:45 цагаас Украины шилдэг баг “NaVi”-тай хүч үзэхээр товлогдлоо. Манай баг өмнөх шатанд “3DMAX” болон “Falcons” багуудыг 2:0-ийн харьцаатай буулган авч, плэйоффт шалгарсан ч “Vitality” багт ялагдсанаар шөвгийн наймд дахин тоглох эрх авсан юм.

“NaVi” багийн хувьд “Б” хэсгээс гуравдугаар байраар шалгарч ирсэн бөгөөд энэхүү тоглолт нь тэмцээний анхаарал татсан халз тулаануудын нэг байх нь гарцаагүй.

Шигшээ шатны бүх тоглолтууд Кёльн хотын алдарт “Lanxess Arena” цэнгэлдэх хүрээлэнд явагдах бөгөөд “The MongolZ” багийн хувьд тус аренад анх удаа тоглох гэж байгаа нь тэдний хувьд түүхэн мөч болж байна. Хэрвээ манай баг энэ тоглолтод ялалт байгуулбал, шөвгийн дөрөвт шалгарч “Team Spirit” багтай тоглох эрхтэй болно.

Тэмцээний хүрээнд “The MongolZ” багийг олон улсын цахим спортын нэр хүндтэй 1xBet Монгол компани ивээн тэтгэж байгааг албан ёсоор мэдэгдсэн байна. Энэхүү ивээн тэтгэлэг нь багийн амжилтад чухал нөлөө үзүүлж байгаа бөгөөд дэлхийд өрсөлдөх чадавхыг нэмэгдүүлэх чухал дэмжлэг болж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

2 комментария

Каймиш 31 июля, 2025 - 17:31

The MongolZ vs. NaVi-д амжилт хүсье! Галзуу тоглолт болох нь ээ

Хариулах
Тубакур 31 июля, 2025 - 17:45

Тэд анх удаагаа Lanxess Arena-д тоглох нь үнэхээр гайхалтай. Монголын эспортын хувьд мартагдашгүй мөч!

Хариулах

Сэтгэгдэл үлдээх