Нүүр хуудас УрлагThe MongolZ баг дэлхийн финалд хүрсэн түүхэн амжилтаараа цахим спортын ертөнцийг гайхшрууллаа

The MongolZ баг дэлхийн финалд хүрсэн түүхэн амжилтаараа цахим спортын ертөнцийг гайхшрууллаа

нийтлэгч afoot1428
2 комментария

2025 оны зургадугаар сарын 3-22-ны өдрүүдэд АНУ-ын Остин хотноо зохион байгуулагдсан “BLAST.tv Austin Major 2025” тэмцээнд 32 шилдэг баг оролцож, нийт 1.25 сая ам.долларын шагналын төлөө өрсөлдсөнөөс Францын “Team Vitality” баг аваргалж, дэлхийн аваргын титмийг хүртлээ. Харин Монголын The MongolZ баг энэ удаагийн тэмцээнд хоёрдугаар байрт шалгарч, Азийн тивийн хувьд түүхэнд анх удаа финалд шалгарсан баг болсон нь цахим спортын ертөнцөд шуугиан дэгдээв.

Манай баг өнгөрсөн жил Шанхайн мэйжорт шөвгийн наймд үлдэж байсан бол энэ удаа түүхэн амжилтаа ахиулж, дэлхийн финалд тоглолоо. The MongolZ багийг дэмжихээр Монгол даяар үзэгчид Сүхбаатарын талбай, “Степ Арена”, Үндэсний соёл амралтын хүрээлэн, Ховдын Ард Аюушийн талбай, Дархан-Уул аймгийн хөлбөмбөгийн талбай зэрэг олон газар цуглан, тоглолтыг хамтдаа үзсэн юм.

Тэмцээний финалын тоглолт 1.78 сая хүний анхаарлыг татсан нь мейжорын түүхэнд байгаагүй өндөр үзүүлэлт болсон бол зөвхөн монгол хэл дээрх шууд дамжуулалтын үзэгчдийн тоо 100 мянга давсан байна.

Тоглолтын дараа багийн хамгийн залуу тоглогч, 2007 онд төрсөн Mzinho буюу Б.Аюуш сэтгэл хөдлөлтэйгөөр “2:1-ээр хожигдлоо. Биднийг дэмжиж, үзэж, цугласан бүх хүмүүстээ баярлалаа. Итгэлийг нь алдсан бол уучлаарай” гэж мэдэгджээ.

Хамгийн залуу бүрэлдэхүүнтэй финалын баг

The MongolZ баг 2015 онд байгуулагдсан бөгөөд 2025 онд Монгол Улсын үндэсний шигшээ баг болсон. Хоёр жилийн өмнө бүрэлдэхүүнээ шинэчилж, өнөөгийн таван тоглогчтойгоо тогтмол уралдаанд оролцох болсон. Тэд бол CS2-ийн дэлхийн финалд шалгарсан багууд дундаа насны хувьд хамгийн залуу бүрэлдэхүүнтэй баг юм.

Тэдний хожил, ялагдлын аль ч үед тогтвортой сэтгэл зүйтэй, хэзээ ч хэн байснаа мартахгүй гэх үнэлгээг фэнүүд нь өгдөг. Blitz-ийн командлал, Techno-ийн хурц довтолгоо, 910-ын мэргэн буудалт, Mzinho-ийн зөн мэдрэмж, Senzu-ийн хүчтэй тоглолт, бүхнийг уялдуулж тоглолтод нөлөө үзүүлдэг дасгалжуулагчийн ур чадвар нийлснээр MongolZ энэ амжилтад хүрсэн билээ.

Багийн хамгийн олон шүтэн бишрэгчтэй тоглогч бол Techno буюу М.Содбаяр. Түүний стратеги, сөрөг довтолгооны хувилбарууд, тоглолтын ур чадвар нь нэг жилийн дотор 260,000 ам.долларын орлого олоход хүргэсэн. Энэ нь түүний тоглолтын түвшинг харуулж байна.

Амжилтын зам үргэлжилсээр…

The MongolZ багийн түүхийн эхлэл 2016 оны “IEM Taipei”-ийн аваргаар тавигдсан бол шинэ бүрэлдэхүүнтэйгээр “Yalla Compass 2024” тэмцээнд ялалт байгуулсан. Тэдний сүүлийн амжилт болох BLAST.tv Austin Major 2025-ийн финалд шалгарсан нь зөвхөн эхлэл гэдгийг дэмжигчид нь онцолж байна. Дэлхий дахинд The MongolZ нэр албан ёсоор тэмдэглэгдсэн, цахим спортын тавцанд Монгол Улс тодоос тод бичигдсэн шинэ хуудсыг тэд нээлээ.

You may also like

2 комментария

Олджейту 24 июня, 2025 - 14:52

The Mongolz багтаа баяр хүргэе, дэлхийн финалд хүрсэн нь үнэхээр гайхалтай!

Хариулах
Чимтай 24 июня, 2025 - 15:17

Монголын цахим спорт ингэж хөгжиж байгаад баяртай байна

Хариулах

Сэтгэгдэл үлдээх