Нүүр хуудас Үйл явдал ба зарМонголын хоёр баг CS2-ийн дэлхийн аваргад хүч үзнэ

Монголын хоёр баг CS2-ийн дэлхийн аваргад хүч үзнэ

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

Цахим спортын ертөнцийн хамгийн нэр хүндтэй тэмцээнүүдийн нэг болох “BLAST.tv Austin Major 2025” дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ зургаадугаар сарын 2-22-ны хооронд АНУ-ын Техас мужийн Остин хотод зохион байгуулагдах гэж байна. Counter-Strike 2 (CS2) тоглоомоор зохиогдох энэ удаагийн тэмцээнд Монгол Улсаас “The MongolZ” болон “Chinggis Warriors” гэсэн хоёр баг оролцохоор бэлтгэлээ базааж, албан ёсоор бүртгэгдсэн билээ.

“Chinggis Warriors” баг нэгдүгээр шатнаас оролцоно. Тэдний эхний тоглолт зургаадугаар сарын 3-ны 23:00 цагт Норвегийн шилдэг багийн нэг болох “HEROIC”-ийн эсрэг явагдах бөгөөд “Bo1” буюу нэг мапаар ялагчийг тодруулах дүрмийн дагуу өрнөнө. Тус баг одоо АНУ-д хүрээд байгаа бөгөөд энэ талаар тэд өөрсдийн цахим хуудсаар дамжуулан олон нийтэд мэдээлсэн байна.. Нэгдүгээр шатанд нэг баг таван тоглолт хийх боломжтой ба гурван ялалт байгуулсан тохиолдолд дараагийн шат руу дэвших эрхээ авна.

Монголын хоёр баг CS2-ийн дэлхийн аваргад хүч үзнэ

Харин Монголын цахим спортын хамгийн өндөр зэрэглэлийн баг болох “The MongolZ” гуравдугаар шат буюу шөвгийн 16 багийн шатнаас тэмцээнд оролцох юм. Тэд зургаадугаар сарын 13-ны шөнийн 01:30 цагт хоёрдугаар шатнаас шалгарах аль нэг багтай “Bo1” тоглолт хийх хуваарьтай байна. “The MongolZ” саяхан “Intel Extreme Masters Dallas 2025” тэмцээний плей-офф шатанд шалгарч, дэлхийн шилдгүүдтэй тулж туршлага хуримтлуулаад байгаа.

Мөн “The MongolZ” багийн албан ёсны ивээн тэтгэгчээр дэлхийн спортын бооцооны салбарт тэргүүлэгч 1xBet ажиллаж байгаа нь тэдний ард хүчтэй дэмжлэг оршиж байгааг илтгэнэ.

Монголын хоёр баг CS2-ийн дэлхийн аваргад хүч үзнэ

1.2 сая ам.долларын шагналын сантай энэхүү дэлхийн аваргад нийт 32 баг гурван шатлалд хуваагдаж, тойргийн системээр тоглох бөгөөд эцсийн шат буюу плей-оффт найман баг тунаж үлдэх юм. Аваргын цом өргөсөн баг 500,000 ам.доллар, хоёрдугаар байр 170,000 ам.доллар, гурав болон дөрөвдүгээр байруудад шалгарсан багууд тус бүр 80,000 ам.долларын шагнал хүртэнэ.

Монголын хоёр төлөөлөгч баг тив дэлхийн шилдэг багуудтай мөр зэрэгцэн тулалдах энэ томоохон тэмцээн нь зөвхөн спортын амжилт бус, үндэсний бахархал, залуусын хүсэл мөрөөдөл, ур чадварын баталгаа байх болно.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх