Монголын цахим спортын шилдэг төлөөлөгч болсон The MongolZ баг 2025 онд дэлхийн хэмжээний хоёр томоохон тэмцээнд урилгаар оролцох эрх авч, олон улсын тавцан дахь байр сууриа улам бэхжүүллээ. Тус баг IEM Cologne 2025 болон Esports World Cup 2025 тэмцээнүүдэд уригдсан нь багийн тасралтгүй өсөлт, тогтвортой амжилтыг батлах онцгой үйл явдал болж байна.
IEM Cologne 2025 тэмцээн 7-р сарын 23-наас 8-р сарын 3-ны хооронд Германы Кёльн хотод зохион байгуулагдана. The MongolZ баг тэмцээний хоёрдугаар шатанд шууд урилгаар оролцох бөгөөд энэ шатанд дэлхийн шилдэг CS2 багууд хүч үзэх юм. Шагналын сан нийт 1.25 сая ам.доллар бөгөөд Монголын багийн тоглолт долдугаар сарын 26-наас эхлэхээр товлогджээ. Энэхүү тэмцээн нь 2025 оны CS2-ийн хамгийн том, хамгийн нэр хүндтэй өрсөлдөөнүүдийн нэгт тооцогдож байна.
Үүнээс гадна The MongolZ баг цахим спортын хамгийн өргөн цар хүрээтэй, олон төрлийн тоглоомуудыг нэг дор нэгтгэдэг Esports World Cup 2025 тэмцээнд оролцох урилга авч, амжилтынхаа дараагийн том алхмыг хийлээ. Энэ тэмцээнд дэлхийн шилдэг багууд оролцох бөгөөд олон платформоор олон улсын үзэгчдэд шууд хүрнэ. The MongolZ баг CS2 болон PUBG төрлөөр өрсөлдөх юм.
Эдгээр амжилтад хүрэхэд тоглогчдын ур чадвар, менежментийн бодлогоос гадна тус багийн албан ёсны ерөнхий ивээн тэтгэгч болох 1xBet компанийн дэмжлэг чухал нөлөө үзүүлсэн. 1xBet нь цахим спортын салбарт тогтмол хөрөнгө оруулалт хийж, олон улсын тэмцээн, багуудыг ивээн тэтгэж ирсэн туршлагатай бөгөөд The MongolZ-ийн амжилтын ард чухал түншийн нэг болж байна.
The MongolZ баг ийнхүү Монголын цахим спортын нэрийг дэлхийн тавцанд шинэ түвшинд гаргаж, CS-ийн түүхэнд өөрсдийн тод мөрийг үлдээж эхэллээ. Тэдний энэхүү амжилт нь ирээдүйн залуу тоглогчдод урам зориг, үлгэр жишээ болох нь гарцаагүй.