Moonton болон ESN-ийн хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулагдсан “MSC x MWI Mongolian Qualifier” тэмцээн амжилттай өндөрлөж, Монголын цахим спортын түүхэнд шинэ хуудас нээгдлээ.
Mobile Legends: Bang Bang (MLBB) төрлөөр өрсөлдсөн The MongolZ баг (эрэгтэй) энэхүү тэмцээнд ялалт байгуулж, Mid Season Cup 2025 тэмцээний Wildcard шатанд оролцох эрхийг авсан. Уг тэмцээн нь Саудын Арабын Хант Улсын Рияад хотод зохион байгуулагдах бөгөөд 7-р сарын 10-нд эхэлнэ.
- Шагналын сан: 3,000,000 ам.доллар
- Албан ёсны ивээн тэтгэгч: 1xBet компани нь “The MongolZ” багийг олон улсын тэмцээнд бүрэн дэмжиж, тэдний амжилтад чухал хувь нэмэр оруулж байна.
Харин эмэгтэй баг болох The MongolZ Pink нь уг тэмцээний эмэгтэйчүүдийн ангилалд хүчтэй өрсөлдөөн үзүүлж, финалын шатанд WAOW GG багтай тоглон хоёрдугаар байрыг эзэлсэн. Монголын эмэгтэй eSports багуудын дундаас тодорсон энэ амжилт нь “The MongolZ Pink” багийн чадвар, ирээдүйг тодорхойлсон чухал алхам боллоо.

Аваргын байр эзэлсэн WAOW GG баг нь Монгол Улсыг төлөөлөн MLBB Women’s Invitational 2025 тэмцээнд оролцох бөгөөд тэмцээн нь 7-р сарын 15-нд эхэлнэ.
- Шагналын сан: 500,000 ам.доллар
- The MongolZ Pink баг: Ирээдүйн олон улсын тэмцээнд оролцох бүрэн чадамжтай, хүчирхэг бүрэлдэхүүнтэй багаар үнэлэгдэж байна.
Монголын цахим спортын хөгжил, шинэ үеийн тоглогчдыг олон улсын тавцанд гаргах ажилд тууштай хувь нэмэр оруулж буй ESN – Esports Network болон ивээн тэтгэгч 1xBet компанид гүн талархал илэрхийлье.