2025 оны долоодугаар сарын 30 — Германы Кёльн хотод болж буй Intel Extreme Masters Cologne 2025 тэмцээний шөвгийн наймын оноолт тодорлоо. Монголын төлөөлөл The Mongolz баг Украины алдарт NAVI (Natus Vincere) багтай тулах боллоо.
Өчигдөр манай баг хэсгийн аваргын төлөө Францын Team Vitality багтай тоглож, 0:2 онооны харьцаатай ялагдсан. Vitality хагас шигшээд шууд шалгарсан бол The Mongolz шөвгийн наймд өрсөлдөх эрхтэй үлдэв.
Дараагийн шатны тоглолтын хуваарь:
Наймдугаар сарын 1
- Mouz — Furia
- The Mongolz — NAVI
Наймдугаар сарын 2 – Хагас шигшээ
- Vitality — Mouz болон Furia-ийн ялагч
- Spirit — The Mongolz болон NAVI-ийн ялагч
Хэрэв The Mongolz NAVI багийг ялбал хагас шигшээд Spirit багтай өрсөлдөнө. Энэ тоглолт нь манай багийн хувьд дэлхийн шилдэг дөрвөн багт багтах том боломж юм. Шагналын сан 1.2 сая ам.доллартай энэхүү тэмцээн нь цахим спортын салбар дахь томоохон үйл явдлын нэгт тооцогдож байна.
The Mongolz баг олон улсын тэмцээнд тогтмол амжилт гаргаж, Монголын нэрийг дэлхийд таниулсаар байна.