CS2 төрлийн “PGL Bucharest 2026” тэмцээний плей-оффын шатны тоглолтууд үргэлжилж, шөвгийн дөрвөн багийн нэрс тодорлоо. Монголын “The MongolZ” баг хагас шигшээд шалгарахын төлөө “PARIVISION”-той тоглож, 2:1-ийн харьцаатай ялалт байгуулснаар дараагийн шатанд шалгарсан байна.
Ингэснээр “The MongolZ” аваргын төлөөх өрсөлдөөнд дахин нэг алхам ойртлоо. Монголын багийг 1xBet Монгол дэмжин ажиллаж байгаа бөгөөд тэд энэ удаагийн тэмцээнд хүчтэй өрсөлдөгчдийн эсрэг амжилттай тоглолтоо үргэлжлүүлсээр байна.
Нөгөө хэсэгт “FUT Esports” баг “B8”-ыг 2:0-ээр буулган авч, хагас шигшээд “The MongolZ”-ийн дараагийн өрсөлдөгчөөр тодорчээ. Хоёр багийн тоглолт дөрөвдүгээр сарын 11-ний шөнийн 01:00 цагаас эхлэх хуваарьтай байна.
Харин тэмцээний нөгөө талд Astralis болон 3DMAX багууд хоорондоо тоглохоор үлдээд байгаа юм. Ийнхүү финалд шалгарах эрхийн төлөөх тулаанууд илүү ширүүсэж, тэмцээн шийдвэрлэх шатандаа орлоо.
Шагналын санг дараах байдлаар хуваарилах юм:
Аварга баг — 200,000 ам.доллар
Дэд байр — 93,750 ам.доллар
Гутгаар байр — 75,000 ам.доллар
Тусгай байр — 43,750 ам.доллар
Ийнхүү “The MongolZ” багийн дараагийн том сорилт нь “FUT Esports” болж, финалын өмнөх хамгийн чухал тоглолт нь тун ойртлоо.
