Монголын цахим спортын баг “The MongolZ” Туркийн “Aurora Gaming”-ийг буулган авч, BLAST Bounty Fall 2025 тэмцээний шилдэг дөрөвт шалгарлаа. Бүгд Найрамдах Мальта улсад үргэлжилж буй энэхүү “Counter Strike 2”-ын нэгдүгээр зэрэглэлийн тэмцээн 500 мянган ам.долларын шагналын сантай бөгөөд дэлхийн шилдэг багууд өрсөлдөж байна. Тус багийн албан ёсны ивээн тэтгэгчээр 1xBet тоглоом платформ ажиллаж байна.
Урьдчилсан шатанд хоёр дараалан ялалт байгуулсан “The MongolZ” шөвгийн наймд Туркийн багтай “best-of-3” буюу гурван “map”-аар тоглож, 2:0 харьцаатай илүүрхэв. Эхний “Dust2” map дээр хамгаалалтын талаасаа эхэлж 8:4-өөр давамгайлж, улмаар 13:11-ээр ялалт авсан бол хоёр дахь “Mirage” map дээр эхний хагаст 1:11-ээр хоцорсон ч гайхалтай эргэн ирэлт хийж, нэмэлт үеийн дараа 16:13-гаар хожлоо.
Шөвгийн дөрөвт одоогоор Германы “MOUZ” болон Монголын “The MongolZ” баг шалгараад байна. Үлдсэн тоглолтууд дууссаны дараа “The MongolZ”-ийн дараагийн өрсөлдөгч тодорхой болно.
2 комментария
Гайхалтай! MongolZ шилдэг 4-т багтлаа! Сайн байна, гавьяатай ялалт
Одоо дараагийн өрсөлдөгч нь хэн бэ гэж бодож байна