Монголын цахим спортын баг “The MongolZ” Туркийн “Aurora Gaming”-ийг буулган авч, BLAST Bounty Fall 2025 тэмцээний шөвгийн дөрөвт шалгарлаа. Бүгд Найрамдах Мальта улсад үргэлжилж буй “Counter Strike 2”-ын өндөр зэрэглэл бүхий энэхүү тэмцээн нь 500 мянган ам.долларын шагналын сантай бөгөөд дэлхийн шилдэг багууд өрсөлдөх юм. The Mongolz багийн албан ёсны ивээн тэтгэгчээр 1xBet тоглоомын платформ ажиллаж байна.
Урьдчилсан шатанд хоёр дараалан ялалт байгуулсан “The MongolZ” шөвгийн наймд Туркийн багтай “best-of-3” буюу гурван мапаар тоглож, 2:0 харьцаатай илүүрхэв. Эхний “Dust2” мап дээр хамгаалалтын талаасаа эхэлж 8:4-өөр давамгайлж, улмаар 13:11-ээр ялалт авсан бол хоёр дахь “Mirage” мап дээр эхний хагаст 1:11-ээр хоцорч байсан ч гайхалтай эргэн ирэлт хийж, нэмэлт үеийн дараа 16:13-гаар хожлоо.
Шөвгийн дөрөвт одоогоор Германы “MOUZ” болон Монголын “The MongolZ” баг шалгараад байна. Үлдсэн тоглолтууд дууссаны дараа “The MongolZ”-ийн дараагийн өрсөлдөгч тодорхой болно.
2 сэтгэгдэлүүд
Гайхалтай! MongolZ шилдэг 4-т багтлаа! Сайн байна, гавьяатай ялалт
Одоо дараагийн өрсөлдөгч нь хэн бэ гэж бодож байна