Нүүр хуудас Дэлхийн шоу-бизнесТом Холланд, Зендаяа нар нууцаар гэрлэсэн тухай цуурхал дэгдэв

Том Холланд, Зендаяа нар нууцаар гэрлэсэн тухай цуурхал дэгдэв

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

Жүжигчин Том Холланд болон Зендаяа нар нууцаар хурим хийсэн гэх яриа “SAG Actor Awards 2026” арга хэмжээний үеэр стилист Лоу Роучийн хэлсэн үгнээс үүдэн хүчтэй өрнөж байна.

Зендаяагийн хувийн стилистээр олон жилийн турш ажиллаж буй Лоу Роуч улаан хивсний ярилцлагын үеэр “Хуримын ёслол аль хэдийнэ болж өнгөрсөн. Та нар л үүнийг анзаараагүй байх. Энэ бол туйлын үнэн зүйл” хэмээн хэлсэн нь фэнүүдийн анхаарлыг шууд татжээ.

Хуримын бөгж гэх хардлага

Өнгөрсөн сард Зендаяа зүүн гарынхаа ядам хуруунд 5 каратын очир алмаазан бөгжтэй гарч ирснээр хос аль хэдийнэ гэрлэсэн байж болзошгүй гэсэн таамаг анх хүчтэй дэгдсэн. Том Холланд, Зендаяа нар 2024 онд сүй тавьсан гэж мэдээлэгдсэн ч, хувийн харилцаагаа олон нийтэд дэлгэрэнгүй ярьдаггүй хэв маягтай учраас сүй тавилтын талаар ч нам гүм өнгөрүүлсэн гэж үздэг. Иймээс хэрэв үнэхээр хурим хийсэн бол үүнийг ч мөн ойрын хүрээллийнхэн дунд, хаалттай орчинд зохион байгуулсан байж магадгүй гэж фэнүүд таамаглаж байна.

2017 оноос эхэлсэн харилцаа

Хос анх 2017 оноос болзож эхэлсэн гэж үздэг ч 2021 он хүртэл тэдний романтик харилцааг олон нийт албан ёсоор мэдээгүй байлаа. Өнгөрсөн жил дотоод эх сурвалжууд “завгүй хуваарийн улмаас тэд хуримын товоо хараахан гаргаагүй байна” хэмээн ярьж байсан. Тиймээс фэнүүдийн дунд “магадгүй өнгөрсөн оны сүүлээр эсвэл 2026 оны эхээр дотнын хүмүүсийнхээ хүрээнд чимээгүй хурим хийчихсэн байх боломжтой” гэх таамаг улам батжиж байгаа юм.

Одоогоор Том Холланд, Зендаяа хоёр өөрсдөө, мөн тэдний агентлагууд энэ талаар албан ёсны тайлбар хийгээгүй байна. Харин Лоу Роучийн богинохон мөртлөө шууд мэдэгдэл фэнүүдийн дунд “нууц хурим” гэх сэдвийг дахин хамгийн халуун ярианы нэг болгожээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх