Нүүр хуудас Дэлхийн шоу-бизнесЗендаягийн бөгж “нууц гэрлэлт”-ийн цуурхлыг дахин өдөөв

Зендаягийн бөгж “нууц гэрлэлт”-ийн цуурхлыг дахин өдөөв

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

Зендая жүжигчин Том Холландтай нууцаар гэрлэсэн байж магадгүй гэх яриа дахин хүчтэй өрнөв. Үүний шалтгаан нь түүний зураг авалтын үеэр зүүсэн бөгжнүүдийн сонголт болон стилистынх нь хэлсэн нэг өгүүлбэр болж байна.

Page Six-ийн мэдээлснээр Зендая A24 студийн 6-нд гаргасан “The Drama” киноны фото материалд оролцохдоо сүй тавьсан бөгжнийхөө хажууд энгийн алтлаг бөгж зүүсэн байжээ. Гялалзсан сүй бөгжний дэргэд байрласан цул алтлаг бөгжийг зарим хүн хуримын бөгж байж магадгүй гэж тайлбарлаж, “аль хэдийн гэрлэсэн” гэх хардлагыг улам дэвэргэв.

Стилистын “Хурим аль хэдийн дууссан” гэх үг маргааны гол гал болов

Цуурхлыг улам өсгөсөн зүйл нь Зендаягийн стилистын тайлбар байлаа. SAG Awards 2026 арга хэмжээний улаан хивсний ярилцлагын үеэр “Тэд гэрлэсэн үү” гэж асуухад стилист нь “Хурим аль хэдийн дууссан. Чи хоцорчихлоо” гэж хариулсан байна. Дараа нь тэр “Үнэн” гэж нэмж хэлээд, утга давхарласан мэт хариу үзүүлсэн нь олон нийтийн анхаарлыг татжээ.

Гэсэн ч Зендая болон Том Холландын зүгээс энэ үгтэй холбоотой албан тайлбар гаргаагүй байна.

Ээжийнх нь нийтлэл “тоглоом байсан” гэх тайлбарыг хүчтэй болгожээ

Үүний зэрэгцээ Зендаягийн ээж стилистын ярилцлагын бичлэгийг сошиалдаа нийтэлж, “Тэр инээмсэглэл” гэсэн тайлбар хавсаргасан байна. Зарим нь үүнийг стилистын хэлсэн үг хошигнол байсан байж магадгүй гэсэн дохио гэж тайлбарлажээ.

Өмнө нь ч ийм таамаг гарч байсан

Зендая Беверли Хиллст зүүн гарын ядам хуруундаа сүй бөгжний оронд цул алтлаг бөгж зүүсэн харагдсанаас хойш “гэрлэсэн байж магадгүй” гэсэн цуурхал өмнө нь ч тарж байсан гэж мэдээлжээ.

Мөн 2025 оны Golden Globe арга хэмжээний үеэр тэр ойролцоогоор 5 каратын алмаазан бөгж зүүсэн нь сүйтэй болсны дохио гэж олон нийт үзсэн ч, Зендая өөрөө үүнийг албан ёсоор батлаагүй хэвээр байна.

“Бүгдийг заавал дэлгэх албагүй” гэж өмнө нь хэлж байжээ

Зендая Роберт Паттинсонтой хийсэн ярилцлагад хувийн амьдралынхаа тухай “Би олон нийтийн хүн байсан ч бүхнийг заавал ил болгож ярих шаардлагагүй. Зарим зүйлийг өөртөө, хайртай хүмүүстээ хадгалмаар байна” гэж хэлсэн нь энэ удаагийн цуурхалтай давхцан дахин ишлэгдэж байна.

Зендая, Том Холланд хоёр 2017 оны “Spider-Man: Homecoming” киноноос танилцсан. Тухайн үед болзооны цуурхлыг үгүйсгэж байсан ч 2021 онд машин дотор үнсэлцэж буй зураг нь нийтэд цацагдсанаар тэдний харилцаа олон нийтэд баталгаажсан гэж мэдээлэгддэг.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх