Клубын баяр, Токио Доумын тайз ба “маш их байна” гэсэн шүүмжлэл
BLACKPINK хамтлагийн Женни Японд төрсөн өдрөө тэмдэглэснийхээ дараа үзүүлсэн тайзны тоглолтоороо дахин маргааны голд орлоо.
Хамтлагийн гишүүд төрсөн өдрийн үеэр Токио хотод байсан бөгөөд Женнигийн шөнийн клубт баяраа тэмдэглэж буй бичлэгүүд сошиал сүлжээнд нийтлэгдсэний дараа зарим интернет хэрэглэгч түүний аюулгүй байдал, хандлага, “image management”-ын талаар шүүмжилж эхэлсэн.
Гэвч маргаан зөвхөн клубын бичлэгээр хязгаарлагдаагүй. Дараагийн өдөр нь Токио Доумд болсон BLACKPINK-ийн шоуны үеэр Женнигийн үзүүлбэр дээр илүү анхаарал төвлөрч, түүний бие даасан тайзны үеэрх эрч хүч, хөдөлгөөн, facial expression-ийг сүлжээнд жишиж шүүмжилсэн постууд олширсон.
Твиттерт (X) тархсан нэг вируст бичлэгт фэн хэрэглэгч Женни Токио Доумын хоёр дахь өдрийн тоглолтод “үнэхээр шантарсан” харагдсан ч бие даасан үзүүлбэр нь тухайн өдрийн хамгийн сэтгэл хөдөлгөм мөчүүдийн нэг байсан гэж дурьдаж, дараах бичлэгийг нийтэлжээ.
“Today Day 2 in Tokyo Jennie is really burnt out lol. This solo stage is one of the most emotional performances today!”
гэсэн тайлбартай бичлэг олон хүний анхаарлыг татаж, Жапан дахь тоглолтын үеийн Женнигийн ерөнхий эрч хүчийг шүүн хэлэлцэх сэдэл болсон.
“Клубт концертоос илүү догдолж байна” гэх хариу үйлдэл, хамгаалалт ба шүүмжлэл
Женнигийн төрсөн өдрийн шөнийн клубын бичлэг болон дараагийн өдрийн тоглолтыг харьцуулсан постууд олноор гарч, нэг хэсэг хэрэглэгчид түүнийг “тайзан дээрээс илүү клубт догдолж байна” хэмээн шүүмжилсэн.
Зарим хэрэглэгчид:
“Тэр өмнөх шөнө клубт хэтэрхий догдолж байсан гэж би бодож байна. Тэр концертоос илүү догдолж байсан.”
гэх агуулгатай үг бичиж, фанат бус, ажиглагч байр сууринаас Женнигийн энерги, мэргэжлийн хандлагыг асууж тавьсан байдаг. Өөр нэг хэрэглэгч түүнийг зөвхөн Зүүн Өмнөд Азийн тоглолтод “таарамжгүй” ханддаг гэх хуучин шүүмжлэлийг сануулан, энэ удаад Зүүн Азид ч мөн адил байна хэмээн ёжилсон.
Үүнтэй зэрэгцэн Женнэг олон жил өмгөөлж ирсэн фэнүүдийн талаарх шүүмжлэл ч гарч ирсэн. Зарим нь түүний тайзан дээрх эрч хүчийг бага, залхуу байдал гэж үздэг шүүмжлэлийг:
“Тэр хэзээ ч буруутгалыг няцааж байгаагүй, тэр жилээс жилд, одоо хүртэл нэг шалтгаанаар чирэгдэж байна. Үүний зэрэгцээ түүний шүтэн бишрэгчид түүний залхуурлыг өмөөрч, хамгийн агуу жүжигчдийн нэг мэтээр харьцсаар байна. Тэр маш дунд зэргийн, залхуу, хэт үнэлэгдсэн.”
гэж дүгнэсэн бол өөр нэг нь Женнигийн “эрч хүч багатай” тайзны хэв маягийг бүр таашаадагаа илэрхийлж:
“Түүний эрч хүчгүй байдалд би дуртай, явж яв, охин минь, бидэнд юу ч битгий өг”
хэмээн хошигнол, сошиал стайлаар бичсэн нь ч маргааныг улам тэжээсэн.
Мөн “Зөв холбоо байгаа үед мэргэжлийн бус байдал хамаагүй гэдэг галзуу юм. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл үнэхээр бүх хүнд хүчир ажлыг хийдэг, авьяас чадвар одоо заавал байх албагүй бололтой.” гэх мэт байр суурь илэрч, Женнигийн салбар дахь нөлөө, медиа exposure ба “привилег”-ийн тухай өргөн хүрээний хэлэлцүүлэг ч өрнөжээ.
Олон жил үргэлжилж буй “performance” шүүмжлэл дахин сэдрэв
Женни сүүлийн хэдэн жилийн турш тайзан дээрх гүйцэтгэл, бүжгийн хэмнэл, facial expression, зарим үед “ямар ч эрч хүч гаргахгүй байна” гэсэн шүүмжлэлтэй тогтмол тулгарч ирсэн. Ялангуяа фанкамер бичлэгүүд, концертын тайзны хэсгүүд тасдаж тавигддаг болсноос хойш түүний хөдөлгөөн бүр нарийвчлан харьцуулж, дүгнэдэг болсон.
Түүний фэнүүдийн хувьд эрүүл мэнд, ачаалал, олон жилийн тасралтгүй идэвх, шөнийн бэлтгэл, тайзны стресс гэх хүчин зүйлсийг харгалзан хамгаалах тохиолдол цөөнгүй. Харин шүүмжлэгч тал нь “2018 оноос хойш огт өөрчлөгдөөгүй, бараг арван жил шахуу нэг ижил шүүмжлэл дагуулж ирсэн” гэж үзэж, түүнийг хөдөлмөрлөж, гүйцэтгэлээ шинэчлэх хүсэлгүй мэтээр харж байгаагаа илэрхийлдэг.
Женни өөрөө энэ удаагийн клубын бичлэг болон Токио Доумын тоглолтод үүссэн шүүмжлэлд чиглэсэн тусгай тайлбар, няцаалт гаргаагүй байгаа ч, төрсөн өдрийн баяр болон тайзан дээрх өндөр хүлээлт давхцсан энэ үйл явдал сошиал орчинд түүний мэргэжлийн байдал, фэн–шүтээний харилцаа, K-pop айдолын “үзүүлбэр үзүүлэх үүрэг” гэх мэт өргөн хүрээний сэдвийг дахиад нэг удаа нээж өгөв.