Нүүр хуудас K-popЖонгүг “Винтер”-тэй холбоотой цуурхлын дараа согтуугаар лайв хийж, бухимдлаа илэрхийлэв: “HYBE-д дахин асуудал үүсэх үү?”

Жонгүг “Винтер”-тэй холбоотой цуурхлын дараа согтуугаар лайв хийж, бухимдлаа илэрхийлэв: “HYBE-д дахин асуудал үүсэх үү?”

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

BTS хамтлагийн гишүүн Жонгүг үүрээр шууд дамжуулалт хийхдээ согтууруулах ундаа хэрэглэж, агентлаг болон фэнүүддээ хандан өөрийн бухимдлаа илэн далангүй илэрхийлсэн нь олны анхаарлыг татлаа. Энэхүү үйл явдал хамтлагийн эргэн ирэлтээс хэдхэн долоо хоногийн өмнө болсон аж.

Хоёрдугаар сарын 26-нд үүрийн 3:42-д Жонгүг ойролцоогоор 1 цаг 28 минут лайв хийв. Дамжуулалтын үеэр тэр архи ууж, хамт амьдардаг дотны найз болон ахтайгаа хамт дуулсан бөгөөд энэ бичлэг сошиалд хурдтай тарж, фенүүд ба нетизенүүдийн байр суурийг талцуулсан байна.

“Хоёрдугаар сар үнэхээр ачаалалтай байлаа. Арьсны эмчид үзүүлэх ч зав гарсангүй. Гуравдугаар сар ч бас завгүй байна, эргэн ирэлт хаяанд ирсэн тул бэлдэх зүйл их байна” гэж тэр хэлжээ.

Жонгүг “Винтер”-тэй холбоотой цуурхлын дараа согтуугаар лайв хийж, бухимдлаа илэрхийлэв: “HYBE-д дахин асуудал үүсэх үү?”

Лайв дээрх тамхи ба “Би ч бас хүн шүү дээ”

Шууд дамжуулалтын үеэр түүний найз тамхи татаж эхлэхэд Жонгүг “Тамхиа болиод дуул. Бид лайв хийж байна, яагаад тамхи татаад байгаа юм?” хэмээн сануулсан байна. Үүний дараа тэрээр шууд дамжуулалтын талаар “Үнэндээ лайв хийхдээ юунаас болгоомжлох ёстойгоо ч мэдэхгүй байна. Зүгээр л өөрийнхөөрөө байхыг хүсэж байна. Би ч бас хүн шүү дээ. Хүссэн болохоороо л камераа асаасан” хэмээн ярьжээ.

HYBE-ийн охин компани BigHit Music-тай холбоотой бухимдал

Жонгүг HYBE-ийн охин компани BigHit Music-тай холбоотойгоор бухимдал илэрхийлсэн мэт харагдсан байна. Тэр ф-нүүддээ “Би та нарт хайртай. Мэдэхгүй ээ… зүгээр л уур хүрээд байна. Би өөрийнхөө хүссэнээр амьдармаар байна. Компанийн талаар сайн мэдэхгүй ч надад үнэтэй зүйлсээ алдахыг хүсэхгүй байгаа тул хичээх болно” гэж хэлжээ.

Мөн найзтайгаа ярилцахдаа “Би согтуудаа ингэж ярьж байгаа бол энэ нь миний л зан, миний л бодол. Тайван бай. Компанид санаа зовох хэрэггүй. Асуудал үүсэж магадгүй ч энэ бол би” хэмээн нэмж хэлсэн байна.

Тэрээр өмнө нь тамхи татдаг байсан ч больсон тухайгаа дурдаж, энэхүү ярианаас нь болж компани хатуу арга хэмжээ авч магадгүй гэж санаа зовж байгаагаа ч нуусангүй.

Лайвын төгсгөл хавьд ганцаараа үлдэх үедээ Жонгүг санаа алдаад “Энэ бол компанитай ярилцсан зүйл биш. Ямар нэг юманд бухимдаад байсан бололтой” гэж хэлжээ.

Тэр хөгжмөө, тайзан дээрх уран бүтээлээ, тэр дундаа BTS-ийн фэндом болох ARMY-г онцгойлон хайрладгаа тодотгосон байна. “Хэн ч үзэхгүй бол би яах гэж дуулж, яах гэж бүжиглэх юм бэ? Яах гэж дуу бичиж, яах гэж ингэж их хичээх юм бэ? Би урагшилж, хийдэг зүйлсээ хийж байгаа шалтгаан эрх чөлөөтэй болохоороо биш, харин намайг хүлээж байгаа хүмүүс байдаг болохоор” гэж тэр хэлжээ.

Хараалын хэллэг, согтуу төрх шүүмжлэл дагууллаа

Гэвч дамжуулалтын үеэр хараал давтамжтай хэлсэн, мөн согтуурсан нь илт харагдсан зэрэг нь шүүмжлэл дагуулсан байна. Зарим үзэгч “Бараг өглөөний 4 цагт, компанийн хяналт сул байх магадлалтай үед лайв хийх нь BTS шиг дэлхий даяарх нөлөөтэй багийн хувьд, дээр нь эргэн ирэлт ойрхон байхад хариуцлагагүй” гэж үзжээ. Сэтгэгдлүүд “Баг, фенүүдээ бодох ёстой” гэхээс эхлээд “Үнэнээр нь ярих нь бүхнийг зөвтгөхгүй” гэх хүртэл янз бүр байсан байна. Харин нөгөө хэсэг нь “Жинхэнэ төрхөөрөө л байна”, “Жонгүгиин хүссэнээр амьдруулах хэрэгтэй” гэж хамгаалжээ.

Өмнө нь “Винтер”-тэй холбосон хос шивээсний цуурхал

Энэ нь Жонгүг хамтлагийн эргэн ирэлтийн өмнө анхаарал татсан анхны тохиолдол биш. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард тэр aespa-ийн Winter-тэй болзож байна гэх цуурхалд өртсөн. Хоёул хос шивээс хийлгэсэн гэх мэдээлэл, мөн Жонгүг цэргийн алба хааж байх үеэрээ aespa-ийн тоглолтод очсон гэх ярианаас үүдэн таамаг улам ширүүссэн байна. Гэвч BigHit Music болон SM Entertainment аль аль нь уг цуурхалд тайлбар өгөхөөс татгалзжээ.

Жонгүг “Винтер”-тэй холбоотой цуурхлын дараа согтуугаар лайв хийж, бухимдлаа илэрхийлэв: “HYBE-д дахин асуудал үүсэх үү?”

BTS 3-р сарын 20-нд “ARIRANG” цомгоор бүрэн бүрэлдэхүүнээрээ эргэн ирнэ

BTS 3-р сарын 20-нд 1 p.m. KST цагт тав дахь бүрэн хэмжээний “ARIRANG” цомгоороо бүрэн бүрэлдэхүүнээрээ эргэн ирэхээр товложээ. Цомогт “өөрийн мөн чанар”, “санагалзал”, “гүн хайр” зэрэг сэдвийг хөндсөн 14 дуу багтана.

Мөн баярт зориулан 3-р сарын 21-нд 8 p.m. цагт Сөүл хотын Gwanghwamun Square-д “BTS THE COMEBACK LIVE|ARIRANG”-ыг зохион байгуулахаар болсон бөгөөд тус байршилд анх удаа гоцлол тоглолтын арга хэмжээ хийх гэж буйг онцолжээ.

Дэлхийн аялал: 34 хот, 82 тоглолт

Үүний дараа BTS 4-р сарын 9-нд Goyang Stadium-оос эхлэн дэлхийн аялан тоглолтоо эхлүүлэх бөгөөд урьдчилсан борлуулалтаар гурван тоглолт нь аль хэдийн бүрэн зарагдсан байна. Аялал 34 хот, 82 тоглолтоор Япон, Хойд Америк, Европ, Өмнөд Америк, Ази даяар үргэлжлэхээр төлөвлөгдөж, нэмэлт тов зарлагдах төлөвтэй гэжээ.

BTS-ийн эргэн ирэлт хүлээлт оргилдоо хүрч буй энэ үед Жонгүгийн сэтгэл хөдлөлтэй, илэн далангүй лайв нь хамтлагийн карьерт онцгой мөч тохиож буйг улам тодруулсан үйл явдал болж байна.

Жонгүг “Винтер”-тэй холбоотой цуурхлын дараа согтуугаар лайв хийж, бухимдлаа илэрхийлэв: “HYBE-д дахин асуудал үүсэх үү?”

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх