Нүүр хуудас K-popЖонгүг TikTok дээрх үйлдлээрээ Винтертэй холбоотой цуурхлыг дахин дэвэргэв

Жонгүг TikTok дээрх үйлдлээрээ Винтертэй холбоотой цуурхлыг дахин дэвэргэв

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

BTS хамтлагийн Жонгүг болон aespa хамтлагийн Винтер нарыг болзож байгаа гэх яриа сүүлийн саруудад тасралтгүй гарсаар байгаа бөгөөд энэ удаад түүний сошиал сүлжээ дэх шинэ үйлдэл уг цуурхлыг дахин анхаарлын төвд орууллаа.

Өмнө нь тэдний талаар гарсан мэдээллүүд олон нийтэд эргэлзээтэй санагдаж байсан ч “хос шивээс” зэрэг таамгууд гарснаар зарим хэрэглэгчид үүнд итгэх хандлага нэмэгдсэн юм. Үүнээс хойш хоёр уран бүтээлчийн аливаа үйлдлийг шүтэн бишрэгчид нь тун анхааралтай ажиглах болжээ.

Гуравдугаар сарын 26-нд Жонгүг TikTok дээр олон хамтлаг, уран бүтээлчдийг дагаж эхэлсэн нь анхаарал татав. Тэрээр HYBE болон бусад агентлагийн олон артистуудыг дагасан ч зарим нь орхигдсон байв.

Тухайлбал, NewJeans хамтлагийг дагаагүй нь тэдний одоогийн нөхцөл байдлаас шалтгаалан хүлээгдэж байсан гэж үзжээ. Харин SM Entertainment-ийн бусад хамтлагууд, тэр дундаа EXO-г дагасан атлаа aespa-г дагаагүй нь илүү их хэлэлцүүлэг үүсгэсэн байна.

Зарим хэрэглэгчид энэ үйлдлийг санаатай гэж үзэж, харин дагаагүй нь харин ч илүү сэжигтэй гэж тайлбарласан байна. Тэдний үзэж байгаагаар хэрэв үнэхээр ямар нэг холбоо байхгүй байсан бол aespa-г ч мөн адил дагах ёстой байсан гэжээ.

Цахим орчинд “Бусад бүх хамтлагийг дагасан мөртлөө зөвхөн aespa-г дагаагүй нь хэтэрхий сонин харагдаж байна”, “Энэ нь харин ч тэдний харилцааг баталж байгаа юм биш үү” зэрэг сэтгэгдлүүд олноор гарчээ.

Гэсэн хэдий ч одоогоор хоёр уран бүтээлчийн зүгээс ямар нэг албан ёсны тайлбар хийгээгүй хэвээр байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх