Нүүр хуудас Дэлхийн шоу-бизнес2029 оноос “Оскар”-ын ёслол YouTube-д бүрэн шилжихээр боллоо

2029 оноос “Оскар”-ын ёслол YouTube-д бүрэн шилжихээр боллоо

нийтлэгч Enkhzul Batsukh
2 сэтгэгдэлүүд

2029 оноос YouTube-ээр шууд дамжуулна гэж зарлав

“Оскар”-ын шагнал гардуулах ёслолыг 2029 оноос эхлэн YouTube-ээр шууд дамжуулахаар болсныг Америкийн Кино урлагийн академи лхагва гараг /2025.12.17/-т мэдэгдсэн байна.

2033 он хүртэлх гэрээ ба салбарын “эргэлтийн үе”

Кино урлагийн академи YouTube-тэй 2033 он хүртэл хэрэгжих гэрээ байгуулжээ. Уламжлалт телевизийн гол дамжуулалтыг дэлхийн хэмжээний стриминг платформ руу шилжүүлж буйг зугаа цэнгэлийн салбарын хувьд чухал өөрчлөлт гэж CNN онцолсон байна.

Улаан хивснээс ёслол хүртэл бүх контентыг үнэгүй үзүүлнэ

Шууд дамжуулах эрхийн багцад шагнал гардуулах ёслолын үндсэн үйл ажиллагаа, улаан хивсний ёслол зэрэг бүх контент багтсан бөгөөд дэлхий даяарх үзэгчдэд үнэ төлбөргүй хүргэнэ гэж мэдээлжээ.

ABC сувгийн дамжуулалт 2028 оны 100 дахь ёслолоор дуусна

“Оскар”-ын шагнал гардуулах ёслолыг 50 гаруй жил дамжуулж ирсэн ABC суваг уг ёслолыг дахин гурван удаа үзүүлэхээр байгаа бөгөөд 2028 онд болох 100 дахь удаагийн шагнал гардуулах ёслол тус сувгийн хувьд сүүлчийнх байх юм.

Танд ч бас таалагдаж магадгүй

2 сэтгэгдэлүүд

Кутлукан 12 сар 18, 2025 - 16:38

YouTube-ээр шууд үзэх боломжтой болох нь их гоё

Хариулах
Ширимдар 12 сар 18, 2025 - 16:46

Цаг үеэ дагасан шийдвэр юм шиг санагдлаа

Хариулах

Сэтгэгдэл үлдээх