AI хуримын зураг олон хүнийг төөрөгдүүлжээ
Холливудын жүжигчин Зендая Том Холландтай гэрлэсэн гэх олон нийтийн сүлжээгээр тархсан мэдээлэлд анх удаа тайлбар өглөө. Тэрээр “Jimmy Kimmel Live” нэвтрүүлэгт оролцох үеэрээ энэ талаар ярьсан байна.
Хөтлөгч Jimmy Kimmel сүүлийн үеийн гарчгуудын талаар асуухад Зендая “Үнэхээр үү? Би тийм зүйл огт хараагүй” хэмээн хошигнон хариулжээ. Харин хиймэл оюун ухаанаар бүтээсэн хуримын зургуудын талаар:
“Олон хүн үнэмшсэн. Би зүгээр гадаа явж байхад хүмүүс ‘Таны хуримын зураг үнэхээр гоё юм’ гэж хэлдэг байсан. Тэгэхээр нь би ‘Хонгор минь, тэр чинь AI. Жинхэнэ биш’ гэж хэлдэг байсан.”
Мөн зарим ойрын найзууд нь хүртэл эдгээр зургуудыг үнэн гэж бодож, хуримд уригдаагүйдээ гомдсон тухай дурдсан байна.
Сэжиг төрүүлсэн үйл явдлууд цуурхлыг улам дэвэргэв
Сарын эхээр Зендаягийн стилист Roach “2026 Actor Awards” арга хэмжээний үеэр “Хурим аль хэдийн болсон. Та нар хоцорсон” гэж хэлсэн нь анхаарал татсан юм.
Үүний дараа Зендая “Essence Black Women in Hollywood Awards”-д оролцохдоо зүүн гартаа бөгж зүүсэн нь гэрлэлтийн тухай таамгийг улам нэмэгдүүлжээ.
Тэдний сүй тавьсан тухай мэдээлэл анх 2025 оны эхээр гарч байсан бөгөөд Зендая “Golden Globes”-д алмаазан бөгжтэй оролцсоноор олны анхаарлыг татсан юм. Мөн гэрлэх санал 2024 оны Зул сар болон Шинэ жилийн хооронд хувийн хүрээнд болсон гэж мэдээлэгдэж байв.
Зендая болон Том Холланд нар “Spider-Man: Homecoming” киноны үеэр танилцаж, харилцаагаа эхлүүлсэн. Тэд мөн Christopher Nolan-ы найруулж буй “Odyssey” кинонд хамтран тоглох бөгөөд уг бүтээл долдугаар сарын 15-нд нээлтээ хийхээр төлөвлөж байна.