Нүүр хуудас Театр“Тунгалаг Тамир” мюзикл шинэ найруулгаар гурван хотод тоглогдоно

“Тунгалаг Тамир” мюзикл шинэ найруулгаар гурван хотод тоглогдоно

0 сэтгэгдэлүүд

Монголын утга зохиолын сор бүтээл болох Ч.Лодойдамбын “Тунгалаг Тамир” романыг мюзикл хэлбэрээр дахин амилуулж, үзэгчдэд хүргэхээр бэлтгэл хангажээ. Энэхүү бүтээлийг анх Төрийн шагналт хөгжмийн зохиолч Ц.Нацагдорж хөгжмийн зохиол болгон эхлүүлсэн ч бүрэн дуусгаж чадалгүй нас барсан бөгөөд түүний шавь, Урлагийн гавьяат зүтгэлтэн, “Анир” поп оркестрын удирдаач Б.Алтанхуяг үргэлжлүүлэн гүйцээсэн байна.

Шинэчилсэн хувилбар нь поп оркестрын хөгжимтэйгөөр орчин үеийн өнгө аясаар найруулсан нь онцлог бөгөөд уг төслийг Ц.Нацагдоржийн 75 жилийн ой, “Анир” рекордын 25 жилийн ойд зориулан тайзнаа гаргахаар сонгожээ.

Мюзиклийг дөрөвдүгээр сарын 9, 10-нд Улаанбаатар хотын МҮЭСТО-ы тайзнаа тоглох бөгөөд дараа нь 12-нд Дархан, 13-нд Эрдэнэт хотод үзэгчдэд хүргэхээр төлөвлөсөн байна.

Тайзны бүтээлд нийт 108 уран бүтээлч оролцож, хөгжимчид, дуучид, СУИС-ийн оюутнууд, Архангай аймгийн Хөгжимт драмын театрын жүжигчид хамтран ажиллаж байгаа юм. Мөн тайз, гэрэлтүүлэг, дуу, техникийн арын албанд 50 гаруй хүн оролцож, бүтээлийг иж бүрэн, мэргэжлийн түвшинд хэрэгжүүлж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх