Нүүр хуудас ТеатрТүүхэн үйл явдал: «Хунт нуур» балет Монголд анх удаа бүрэн найруулгатайгаар тавигдана!

Түүхэн үйл явдал: «Хунт нуур» балет Монголд анх удаа бүрэн найруулгатайгаар тавигдана!

нийтлэгч afoot1428
0 сэтгэгдэлүүд

2025 оны намар Монголын соёл урлагийн түүхэнд онцгой үйл явдал болох нь. “Оросын Эзэн хааны балетын театр” дэлхий даяар өрнөж буй аялан тоглолтынхоо хүрээнд Монгол Улсад анх удаа П.И.Чайковскийн алдарт “Хунт нуур” балетыг бүрэн бүрэлдэхүүнээр нь толилуулах гэж байна.

Энэхүү тоглолтын онцлох мэдээллүүд:

  • Тоглолтын огноо: 2025 оны есдүгээр сарын 13, 14
  • Тоглогдох газар: Улсын дуурь бүжгийн эрдмийн театр
  • Балетмейстер, уран сайхны удирдагч: Гедиминас Леонович Таранта
  • Удирдаач: Валерий Крицков
  • Ерөнхий зохион байгуулагч: “Double Stage”

“Хунт нуур” бол дэлхийн сонгодог урлагийн үнэт өвийн нэг бөгөөд энэхүү бүтээл Монголын үзэгчдийн өмнө анх удаа бүрэн хэлбэрээр амилж буй нь урлагийн ертөнцөд мартагдашгүй түүх болж үлдэх нь гарцаагүй.

You may also like

Сэтгэгдэл үлдээх