Counter Strike-2 тоглоомын нэгдүгээр зэрэглэлийн CS Asia Championships 2026 тэмцээн маргааш БНХАУ-ын Шанхай хотод эхэлнэ. Тэмцээнд гурван тивийн 16 баг оролцож, хоёр хэсэгт хуваагдан өрсөлдөх юм.
Монгол Улсаас The MongolZ баг оролцож байгаа бөгөөд багийн ивээн тэтгэгчээр 1xBet ажилладаг. Тэд хэсгийн эхний тоглолтоо тавдугаар сарын 20-ны 12:00 цагт БНХАУ-ын Lynn Vision Gaming багийн эсрэг Bo1 форматаар хийнэ.
Хэсгийн шатны журам ёсоор хоёр хожил авсан баг плей-оффт шалгарна. Харин хоёр ялагдсан тохиолдолд тэмцээнээ өндөрлүүлэх юм. Иймээс The MongolZ-ийн эхний учраа дараагийн шатанд гарах замд чухал нөлөөтэй тоглолт болохоор байна.
Senzu шинэ багийнхаа хамт тоглоно
Тус тэмцээнд Монголын шилдэг тоглогчдын нэг Senzu буюу М.Азбаярын нэгдсэн BC.Game Esports баг мөн хүч үзнэ. Тэд А хэсэгт Саудын Арабын Team Falcons багтай маргааш 14:00 цагт тоглохоор болсон байна.
BC.Game Esports эхний тоглолтдоо ялбал плей-оффт шалгарахын төлөө АНУ-ын M80 болон Бразилын paiN Gaming багийн хожсонтой учраа таарна. Харин хожигдвол тэмцээнээс хасагдахгүйн төлөө тоглох нөхцөлтэй болно.
CS Asia Championships 2026 тэмцээний аварга баг 400 мянган ам.долларын шагнал хүртэнэ. Дэд байр 170 мянган ам.доллар, гуравдугаар байр 130 мянган ам.долларын шагналтай.
The MongolZ-ийн хувьд энэ тэмцээн олон улсын тавцанд байр сууриа дахин батлах боломж болж байна.