Эхний шатанд чухал ялалт авлаа
Монголын The MongolZ баг “PGL Astana 2026” тэмцээний Свисс үеийн гурав дахь тоглолтод G2 Esports багтай өрсөлдөж, 2:0 харьцаатай итгэл төгс ялалт байгууллаа.
Дэлхийн Counter-Strike 2-ын тавцанд хүчтэй өрсөлдөгчдийн нэгт тооцогддог G2 Esports-ийг цэвэр харьцаагаар хожсон нь The MongolZ-ийн хувьд тэмцээний явцад маш чухал үр дүн болов.
Шигшээ шатанд ойртов
Энэ ялалтын дараа The MongolZ баг плей-офф буюу шигшээ шатанд шалгарахад тун ойртлоо. Одоо тэд дараагийн тоглолтдоо дахин нэг хожил байгуулбал шигшээ шатны эрхээ баталгаажуулах боломжтой.
Swiss системд нэг ялалт бүр онцгой үнэ цэнтэй байдаг тул G2-ийн эсрэг авсан энэ амжилт багийн цаашдын замналыг илүү хүчтэй болгож байна.
The MongolZ олон улсын тавцанд байр сууриа бататгаж байна
The MongolZ сүүлийн үед олон улсын томоохон тэмцээнүүдэд тогтвортой өндөр амжилт үзүүлж, дэлхийн шилдэг багуудтай эн тэнцүү өрсөлдөж буйгаа дахин харууллаа.
Тус багийн ивээн тэтгэгчээр 1xBet Монгол ажилладаг бөгөөд энэ удаагийн “PGL Astana 2026” тэмцээнд The MongolZ Монголын цахим спортын нэр хүндийг үргэлжлүүлэн өндөрт өргөж байна.
2 сэтгэгдэлүүд
The MongolZ ямар гоё тоглочихов оо
G2-г хожно гэдэг бол том амжилт шүү