Нүүр хуудас Театр160 сая төгрөгийн шагналын сантай жүжгийн зохиолын улсын уралдаан зарлагдлаа

160 сая төгрөгийн шагналын сантай жүжгийн зохиолын улсын уралдаан зарлагдлаа

нийтлэгч afoot1428
0 сэтгэгдэлүүд

Үндэсний жүжгийн зохиолын өв санг арвижуулах, төв болон орон нутгийн театрын тайзыг шинэ, чанартай уран бүтээлээр хангах, зохиолчдын оюуны хөдөлмөрийг дэмжих зорилгоор жүжгийн зохиолын улсын уралдаан зарлагдлаа. Энэхүү уралдааныг Улсын драмын эрдмийн театр санаачилж, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон Монголын зохиолчдын эвлэлтэй хамтран хэрэгжүүлж байгаа юм.

Уралдаанд түүхэн, Аттила хааны тухай, орчин үеийн (мюзикл төрөлтэй) болон хүүхэд, залуучуудын сэдэвт жүжгийн зохиол хүлээн авна. Энэ нь уран бүтээлчдийн бүтээлч сэтгэлгээг дэмжихээс гадна үндэсний театрын агуулгыг төрөлжүүлэн баяжуулах чухал алхам гэж үзэж байна.

Шагналын сан нийт 160 сая төгрөг бөгөөд төрөл тус бүрт нэгдүгээр байрт шалгарсан зохиолд 20 сая, хоёрдугаар байрт 12 сая, гуравдугаар байрт 8 сая төгрөгийн шагнал олгох аж. Уралдаанд оролцох бүтээлийг 2025 оны наймдугаар сарын 31-ний өдрийг дуустал Улсын драмын эрдмийн театрын байранд хэвлэмэл болон цахим хувилбараар хүлээн авна. Шагналт байранд шалгарсан зохиолуудыг УДЭТ-ын урын санд хадгалж, орон нутгийн театруудад түгээх бөгөөд тухайн жүжгийг театрын тайзнаа тавих тохиолдолд зохиогчид нэмэлт хөлс олгохгүй.

Энэхүү уралдаан нь драмын урлагийн хөгжлийг дэмжих, залуу уран бүтээлчдэд мэргэжлийн тавцанд гарах шинэ боломж нээх ач холбогдолтой хэмээн зохион байгуулагчид онцолж байна.

You may also like

Сэтгэгдэл үлдээх

Манай мэдээллийн товхимолд бүртгүүлж, хамгийн сүүлийн үеийн чиг хандлага ба зөвлөгөөг хүлээн аваарай!

MongolShow.biz – Монгол болон дэлхийн шоу бизнес, урлаг, кино, фешн, стиль, лайфстайл, зурхай, боловсрол болон нийгмийн шинэ мэдээг бодит эх сурвалжаас уншигчдад хүргэдэг онлайн платформ юм.

© 2025 MongolShow.biz. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.