Нүүр хуудас УрлагТөв цэнгэлдэхийн захирал, дуучин A Cool цагдаагийн алба хаагчийн биед халдсан хэрэгт шалгагдаж байна

Төв цэнгэлдэхийн захирал, дуучин A Cool цагдаагийн алба хаагчийн биед халдсан хэрэгт шалгагдаж байна

0 сэтгэгдэлүүд

Дуучин A COOL буюу Б.Анхбаяр согтуурсан үедээ цагдаагийн алба хаагчийн биед халдаж, танхайрсан хэрэгт холбогдон шалгагдаж байна. Хэрэг энэ сарын 8-ны орой Төв цэнгэлдэх хүрээлэнд болсон “The HU” хамтлагийн тоглолтын дараа гарсан бөгөөд тэрээр согтуурсан үедээ цагдаагийн алба хаагчтай маргалдан биед нь халдаж, ойролцоох эд зүйлсийг эвдэж сүйтгэжээ.

Цагдаагийн байгууллагаас уг хэргийн талаар дараах тодруулгыг өгөв:

“Хэрэг бүртгэгдсэн нь үнэн. Дээрх хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн газарт бүртгэлдэн аван шалгаж байна.”

Цагдаагийн байгууллага

Дуучин A COOL (Б.Анхбаяр) нь өнгөрсөн долоодугаар сарын сүүлээр Төв цэнгэлдэх хүрээлэнгийн Үйл ажиллагаа, тоглолт хариуцсан захирлаар томилогдон ажиллаж байсан юм.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх