Мягмар, 10 сар 6, 2026
Нүүр хуудас УрлагИ.Мишээл дахин ам нээлээ: Б.Чинбат, Ц.Сарнай нараас үлдсэн айдас одоо ч арилаагүй гэв

И.Мишээл дахин ам нээлээ: Б.Чинбат, Ц.Сарнай нараас үлдсэн айдас одоо ч арилаагүй гэв

0 сэтгэгдэлүүд

Дуучин И.Мишээл продюсер Б.Чинбат, дуучин Ц.Сарнай нартай холбоотой өмнөх дурсамж, сэтгэл зүйн шархныхаа талаар дахин байр сууриа илэрхийлжээ. Тэрээр тухайн үеийн дарамт, айдсаас бүрэн гарах, хэвийн амьдралдаа эргэн орох нь амаргүй байсныг онцолсон байна.

Хоёр жилийн өмнө дэлгэсэн асуудал дахин сөхөгдөв

2024 онд И.Мишээл өөрийн цахим хуудсаар дамжуулан Б.Чинбат, Ц.Сарнай нар түүнийг дуучин болгон бэлтгэнэ гэсэн нэрийн дор бие махбод болон сэтгэл санааны дарамтад оруулдаг байсан талаар олон нийтэд дэлгэж байв.

Тухайн мэдэгдэл нь нийгэмд өргөн хэлэлцүүлэг өрнүүлж, олон нийтийн зүгээс ихээхэн шүүмжлэл дагуулсан юм.

Харин 2026 оны аравдугаар сарын 3-нд “Emotion” хамтлагийн гишүүн асан Т.Солонго тус хамтлагт хэрхэн элсэж байсан, хамтлагийн бүрэлдэхүүнд байх хугацаанд юу туулсан болон яагаад гарсан талаараа ярьсан нь энэ сэдвийг дахин анхаарлын төвд авчирлаа.

И.Мишээл сэтгэл зүйн гэмтэл амархан арилдаггүйг онцлов

Т.Солонгын ярьсан зүйлтэй холбоотойгоор И.Мишээл мөн өөрийн байр сууриа илэрхийлжээ. Тэрээр өнгөрсөн хугацаанд үлдсэн сэтгэл зүйн гэмтэл, айдсаа даван туулахад удаан хугацаа шаардлагатай байсныг хэлсэн байна.

Тэрээр:

“Тэр хүмүүсийн дарамт, хүчирхийллээс үлдсэн сэтгэл зүйн гэмтэл, айдсаас гарч, эдгэрч, хэвийн болох амаргүй байгаа. Яагаад ч юм өргөс авсан мэт хурдан хэвийн болдоггүй л юм байна. Ахин хэн нэгэнд тийм зүйлс битгий тохиогоосой гэж залбирахаас өөр яах билээ. Яагаад гэвэл муу муухай зүйлс хаалттай хаалганы цаана болсоор байдгийг та бид хамгийн сайн мэднэ.

Бүх зүйлийг төгсгөе гэдэг муухай бодол байнга толгойд эргэлддэг байсан хамгийн хүнд үед намайг маш сайн ойлгож, ярилцаж, бүх зүйлд ухаалгаар хандаж, шийдвэр гаргахад тусалсан хүмүүсийн нэг бол та. Их талархаж явдаг юм шүү эгчээ.

Таны үзэсгэлэн гоо улам л төгөлдөр болоод дуу хоолой нь тансаг, гайхмаар байдаг шүү! Дуунуудыг нь тэсэн ядан хүлээж байгаа ямар их хүмүүс байна вэ? Гэр бүлд нь аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсье” гэжээ.

Т.Солонгод талархсанаа илэрхийлжээ

И.Мишээл хүнд үеийг даван туулахад нь өөрийг нь ойлгож, ярилцаж, бодитой шийдвэр гаргахад тусалсан хүмүүсийн нэг нь Т.Солонго байсан гэдгийг мөн онцолсон байна.

Тэрээр Т.Солонгын уран бүтээл, дуу хоолойг өндрөөр үнэлж, түүний шинэ уран бүтээлийг хүлээж буй олон хүн байгааг дурдан, гэр бүлд нь аз жаргал хүсчээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх