Нүүр хуудас УрлагЧ.Мишээл домогт “Уяхан замбуу тивийн наран”-ыг дахин амилуулна

Ч.Мишээл домогт “Уяхан замбуу тивийн наран”-ыг дахин амилуулна

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

Уртын дууны алтан сангийн нэг болох “Уяхан замбуу тивийн наран” бүтээлийг шинээр сэргээн дуулах албан ёсны эрхийг “Silk Way Star” олон улсын шоуны ялагч, дуучин Ч.Мишээлд олгожээ.

Соёлын төв өргөө, “Эрдэнийн очир” соёл судлалын нийгэмлэгийн хамтран зохион байгуулсан Монгол пянзны галерейн нээлт өчигдөр /2025.12.25/ болж, энэ арга хэмжээний үеэр уг эрхийг дуучинд гардуулсан байна.

“Уяхан замбатив” уртын дууг 1933 онд Гавьяат жүжигчин Ц.Төмөр анх бичүүлэн олон нийтэд хүргэж, хожмын олон үеийн сонсогчдын сэтгэлд хоногшуулсан түүхтэй. Харин одоо Ч.Мишээл тус дууг орчин цагийн дуу авианы шийдэл, шинэ найруулгатайгаар сэргээн дуулж, сонсогчдын хүртээл болгохоор болж байна.

Соёлын төв өргөөнд нээгдсэн Монгол пянзны галерей нь эртний бичлэг, дурсамжит дуунуудыг нэг дор үзүүлж, үндэсний хөгжмийн өвийг хадгалан өвлүүлэх зорилготой гэдгийг зохион байгуулагчид онцолжээ. Түүний нэг чухал хэсэг болсон “Уяхан замбуу тивийн наран” дууг шинэ үеийн авьяастан дахин амилуулж буй нь уртын дууны уламжлалыг залгамжлуулах чухал алхам хэмээн үнэлэгдэж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх