Нүүр хуудас ТеатрАзийн соёлын “ODASIS” тоглолт Улаанбаатарын тайзнаа амжилттай боллоо

Азийн соёлын “ODASIS” тоглолт Улаанбаатарын тайзнаа амжилттай боллоо

нийтлэгч afoot1428
0 сэтгэгдэлүүд

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор зохион байгуулагдаж буй “Улаанбаатар биенналь 2025” олон улсын соёл, урлагийн нэгдсэн үйл ажиллагааны хүрээнд Азийн соёлын “ODASIS” хөтөлбөрийн тоглолт 2025 оны 6-р сарын 18-нд Улсын драмын эрдмийн театрын тайзнаа амжилттай зохион байгуулагдлаа.

Энэхүү биенналь нь дэлхийн 29 орны 300 гаруй гадаад оролцогчдыг хүлээн авч, 15 хоногийн хугацаанд 22 төрлийн багц арга хэмжээг олон нийтэд хүргэж байгаа юм. Уг соёл, урлагийн цогц үйл ажиллагаа нь Улаанбаатар хотын олон улсын соёлын харилцааг шинэ түвшинд гаргах зорилготой.

“ODASIS” тоглолт нь медиа арт төрлөөр “Хөх нар” орчин үеийн урлагийн төвөөс хэрэгжүүлж буй хөтөлбөрийн нэг хэсэг бөгөөд Монголын уламжлалт бүжиг, хөгжим болон медиа урлагийг хослуулсан шинэ төрлийн тайзны бүтээл туурвих, олон улсын соёлын солилцоог дэмжихэд чиглэсэн байна. Уг тоглолтод оюутнууд болон залуу уран бүтээлчид оролцож, дөрвөн багт хуваагдан өөрсдийн уран сэтгэмж, бүтээлч байдлыг илэрхийлсэн үзүүлбэрүүдийг толилуулсан нь үзэгчдийн талархлыг хүлээсэн юм.

Энэ хөтөлбөр нь зөвхөн тайзны урлагийн шинэ хэлбэрийг бий болгохоос гадна залуу үеийн уран бүтээлчдийг дэмжих, тэдний бүтээлийг олон улсын түвшинд таниулах боломжийг бүрдүүлж буйгаараа онцлогтой боллоо.

You may also like

Сэтгэгдэл үлдээх

Манай мэдээллийн товхимолд бүртгүүлж, хамгийн сүүлийн үеийн чиг хандлага ба зөвлөгөөг хүлээн аваарай!

MongolShow.biz – Монгол болон дэлхийн шоу бизнес, урлаг, кино, фешн, стиль, лайфстайл, зурхай, боловсрол болон нийгмийн шинэ мэдээг бодит эх сурвалжаас уншигчдад хүргэдэг онлайн платформ юм.

© 2025 MongolShow.biz. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.