Монголын поп урлагийн сонгодог хамтлагийн нэг Камертон фенүүддээ томоохон бэлэг барилаа. Тэд анх 1995 онд дуулж олонд танигдсан “18 нас” дуугаа 30 жилийн дараа хийлийн эгшигтэйгээр дахин сэргээж, хөгжмийн ертөнцөд шинэ өнгө аяс нэмлээ.
Дурсамжийг сэргээсэн онцгой бүтээл
Энэ дууг анх Титэм хамтлагийн дуучин Л.Тайванбатын удирдлага дор Камертон хамтлаг дуулж, үе үеийн сонсогчдын сэтгэлд гүн үлдээсэн билээ. Хамтлагийн гишүүд Хөгжим бүжгийн коллежийн хийл болон виолончель (морин хийл)-ийн ангийг төгссөн тул сонгодог урлагийн мэдрэмжээ дахин бүрэн харуулж чадсан гэж үзэгчид онцолж байна.
Энэ удаагийн хувилбарт хийлийг тоглосон нь хамтлагийн гишүүн Л.Ган-Эрдэнийн хүү Г.Гансүлд бөгөөд тэрбээр одоо Монгол Улсын Консерваторийн хийлийн ангид суралцаж байгаа аж. Ингэснээр “18 нас” дуу үе дамжсан бүтээл болон дахин амилжээ.
Фенүүдийн үнэлгээ
30 жилийн дараах энэхүү шинэ хувилбар нь фенүүдийнх нь дурсамжийг сэргээж, залуу сонсогчдын ч сэтгэлд хүрсэн бүтээл болсон талаар олон хүн сэтгэгдлээ хуваалцаж байна. Тэд Камертоны уран бүтээлийг “жинхэнэ цаг хугацааны шалгуурыг давсан урлаг” хэмээн онцолжээ.
30 жилийн ойн тоглолт
Хамтлагийн 30 жилийн ойн тоглолт энэ сарын 9-р сарын 26, 27-нд ASA Arena-д болох бөгөөд тоглолтын тасалбарыг Event X-ээр худалдаалж байна.