Нүүр хуудас ТеатрУДБЭТ-ын уран бүтээлчид “Хунт нуур” балетын 2025 оны сүүлийн тоглолтоо амжилттай толилууллаа

УДБЭТ-ын уран бүтээлчид “Хунт нуур” балетын 2025 оны сүүлийн тоглолтоо амжилттай толилууллаа

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

Сонгодог урлагийн үнэт бүтээл дахин тайзнаа амиллаа

Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр (УДБЭТ)-ын уран бүтээлчид Оросын суут хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн “Хунт нуур” балетыг 2025 оны сүүлийн удаа өнгөрсөн баасан, бямба, ням гарагуудад амжилттай толилууллаа.
Аравдугаар сарын 26-ны тоглолтын ерөнхий удирдаачаар Ц.Тэлмүүн-Очир, Одетта болон Одиллиягийн давхар дүрд МУСТА М.Нандинцэцэг, Зигфридийн дүрд Х.Гантулга бүжиглэж, үзэгчдэд уран сайхны өндөр түвшний гүйцэтгэлээр сэтгэгдэл төрүүлсэн юм.

Уран бүтээлчид болон хөгжмийн гоцлолууд

Балетын бусад дүрд:

  • Ротбард – Б.Дөлгөөн (МУСТА)
  • Шут – Ц.Энх-Амар
  • Па Де Труа – Х.Галтулга (МУСТА), Б.Манахатан, Д.Хишиг
  • Том хунгууд – Б.Халиунаа (МУСТА), Б.Марал (МУСТА), Д.Хишиг
  • Жижиг хунгууд – Э.Уянга, Г.Нямцэрэн (МУСТА), Б.Манахатан, Б.Ундралсайхан
  • Хатан хаан – М.Оюундарь (МУСТА)
  • Вольфганг – М.Од (МУСТА)

Хөгжмийн гоцлолыг дараах уран бүтээлчид амилуулсан байна:

  • Хийл – М.Ариунгэрэл (МУСТА)
  • Виолончель – Б.Ариунтунгалаг (МУСТА)
  • Арфа – И.Туул (МУСТА)
  • Гобой – М.Долгорсүрэн (МУСТА)
  • Труба – Б.Төртогтох

Жүжгийн олуулаа хэсэгт УДБЭТ-ын балетын жүжигчид оролцож, симфони найрал хөгжим утга төгөлдөр хөгжимдөн, “Хунт нуур”-ын ид шидийг дахин амилууллаа.

Энэхүү тоглолт нь 2025 оны УДБЭТ-ын сонгодог уран бүтээлийн мөчийг өндөрлүүлж, театрын үзэгчдэд дахин нэгэн дурсамжтай үдэшийг бэлэглэсэн юм.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх