Монголын орчин үеийн уран зохиолын үндсийг тавигч, суут яруу найрагч Дашдоржийн Нацагдоржийн амьдрал, уран бүтээлээс сэдэвлэсэн “Монгол ардын суут” нэртэй түүхэн баримтат жүжиг дахин үзэгчдийн хүртээл болох гэж байна.
Түүхэн үнэнийг өгүүлэх уран бүтээл
Анх 2016 онд УГЗ Б.Баатарын найруулгаар тайзнаа амилсан энэхүү жүжгийг Улсын хүүхэлдэйн театрт арваннэгдүгээр сарын 15-наас тоглоно. Бүтээл нь их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 100 жилийн ойд зориулан бүтээгдсэн бөгөөд Монголын утга зохиолын түүхэнд гүн ул мөрөө үлдээсэн түүний амьдрал, үзэл санаа, уран бүтээлийг түүхэн баримтаар харуулдгаараа онцлог юм.
Жүжгийн агуулга нь дурсамж, хууч, тэмдэглэл болон архивын эх сурвалжууд дээр тулгуурласан бөгөөд уран сайхны найруулга, түүхэн үнэн хоёрын тэнцвэрийг хадгалсан бүтээл хэмээн үнэлэгддэг. Зохиолыг Нацагдорж судлаачид Л.Балдан, С.Лочин, Ч.Жачин, Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав нарын судалгаанд үндэслэн бичжээ.
Бүтээлч багийн бүрэлдэхүүн
- Зохиолч: МУУГЗ Ч.Хулан
- Найруулагч: МУУГЗ Б.Баатар
- Туслах найруулагч: МУСТА М.Ариунтуяа
- Хөгжмийн зохиолч: МУУГЗ Т.Сэр-Од
Жүжгийн тоглолтын хуваарийг puppet.mn/event/2022-с авах боломжтой.