Улсын драмын эрдмийн театрын 95 дахь үзвэрийн жилийн нээлтээр яруу найрагч, Төрийн соёрхолт Бавуугийн Лхагвасүрэнгийн “Үгүйлэгдсэн хайр” жүжиг маргааш буюу арваннэгдүгээр сарын 12-нд үзэгчдийн хүртээл болно.
Энэхүү бүтээл нь хүний сэтгэлийн эмзэг, гүн гүнзгий мэдрэмжийг орчин үеийн тайзны хэлээр илэрхийлсэн уран сайхны онцгой үйл явдал юм.
Уран бүтээлийн баг
- Зохиолч: Бавуугийн Лхагвасүрэн
- Ерөнхий найруулагч: Намнангийн Наранбаатар
- Ерөнхий зураач: Түдэвдоржийн Ганхуяг
- Хөгжмийн зохиолч: Батмөнхийн Чинбат
- Хөдөлгөөний найруулагч, бүжиг дэглээч: Ганбаатарын Ган-Очир
Гол дүрүүдэд
- Отгоолой — Б.Мөнх-Учрал
- Цэцэгээ — Т.Анхзул
- Базар — Д.Мөнх-Од (СТА)
- Төгсөө — Б.Золзаяа (СТА)
- Жамсран — И.Дашнамжил
- Жамсрангийн эхнэр — П.Мягмарсүрэн (СТА)
- Базарын охин — А.Энхжин
- Лоолой Самдан — Ц.Жаргалсайхан (СТА)
- Ээж — Ц.Баясгалан (МУГЖ)
- Оюун — А.Номин-Эрдэнэ
- Болдоо — Г.Ганбат (СТА)
- Зандараа — Б.Баттогтох (СТА)
- Зурагчин — Ц.Рагчаа
Жүжгийн тасалбаруудыг ticket.mn сайтаар худалдаалж байна.
“Үгүйлэгдсэн хайр” нь яруу найрагчийн үг, уран дүрслэл, сэтгэлийн илэрхийлэл бүхий монгол тайзны урлагийн шинэ амьд уламжлалыг тодотгох бүтээл болж байна.