Нүүр хуудас Театр“Инээмтгий хүн” визуал драм дахин тайзнаа амилна

“Инээмтгий хүн” визуал драм дахин тайзнаа амилна

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

Виктор Хюгогийн романаас сэдэвлэсэн бүтээл РЦНК-д дахин тоглогдоно

“Pro” театрын уран бүтээлчид Францын суут зохиолч Виктор Хюгогийн “Инээмтгий хүн” романаас сэдэвлэн бүтээсэн ижил нэртэй визуал драмын жүжгээ энэ сарын 11 дүгээр сарын 28, 29, 30-нд РЦНК буюу Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн тайзнаа дахин толилуулах гэж байна.

Энэхүү жүжиг нь анх 2023 онд үзэгчдийн хүртээл болж, визуал хэлбэр, тайзны шийдэл, жүжигчдийн дүр бүтээлтээрээ онцгой анхаарал татсан бөгөөд богино хугацаанд орчин үеийн театрын хэлээр Виктор Хюгогийн гүн утгатай, эмгэнэлт түүхийг шинээр уншиж өгсөн бүтээл хэмээн үнэлэгдэж ирсэн.

Олон улсын болон дотоодын нэр хүндтэй шагналуудыг хүртсэн амжилт

“Инээмтгий хүн” визуал драм нь мэргэжлийн хүрээнд ч өндөр үнэлгээ авч, “Гэгээн Муза” олон улсын театрын наадмаас шилдэг найруулагч, шилдэг жүжигчин, шилдэг хөгжмийн зохиолч, шилдэг залуу уран бүтээлч, “Шинэ эрин” зэрэг нэр хүндтэй номинациудад тэргүүлсэн байна.

Үүгээр ч зогсохгүй тухайн жилийн театр, тайзны урлагийн салбарын шилдгүүдийг тодруулдаг “Мөнгөн мод” шагнал гардуулах ёслолоос тус бүтээл шилдэг зураач, шилдэг жүжигчний шагналыг хүртэж, уран бүтээлчдийн ур чадвар, багийн нэгдмэл ажиллагааг дахин баталсан байдаг.

Ингэснээр “Инээмтгий хүн” нь зөвхөн зохиолын эх ундаргаараа төдийгүй тайзны шийдэл, визуал хэл, жүжигчдийн тоглолтоороо сүүлийн жилүүдэд олны анхаарлыг хамгийн их татсан орчин үеийн театрын уран бүтээлүүдийн нэгээр нэрлэгдэх болсон бөгөөд үүнийг даган үзэгчид дахин үзэх хүсэлтээ олонтаа илэрхийлсэний үндсэн дээр шинэ тоглолтуудаа зарлаж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх