Америкийн жүжигчин, хөтлөгч Вупи Голдберг хоёр дахь удаагаа гуч охинтой болжээ.
70 настай жүжигчин The View ток шоуны үеэр энэ тухайгаа мэдэгдсэн байна. “Өнөөдөр би амралтын өдрүүдийн сэтгэл хөдөлгөм мэдээгээр эхэлье. Миний ач хүү болон түүний найз охин Лотус Дин-ийг энэ хорвоод авчирлаа. Тэр 2 кг 860 гр жинтэй” хэмээн гуч охиныхоо талаар ярьжээ.
Голдбергийн хэлснээр том гуч охин нь түүнийг “Вупи” гэж дууддаг гэнэ. “Намайг Вупи гэж дууддаг, учир нь би эмээ биш, харин хуланц эмэг. Тиймээс зүгээр л Вупи. Гэхдээ би хэзээ ч 2 гуч охинтой болно бодож байгаагүй” хэмээн алдарт жүжигчин сэтгэгдлээ хуваалцжээ.
Голдберг анх 2014 онд том ач охин Амара нь охин Чарли Роуз-ийг төрүүлэхэд хуланц эмэг болсон юм.2024 онд жүжигчин Үлдэгдэл нь Чихэрлэг. Ээж, Ах, Би, Вупи хэмээх дурсамж номдоо охиноо өсвөр насандаа жирэмсэн болсон тухайгаа өгүүлсэн. Голдбергийн хэлснээр, түүний охин Алекс ээжийгээ гомдоох зорилгоор 15 насандаа жирэмсэн болжээ. Жүжигчин өөрөө цорын ганц охиноо 18 настайдаа төрүүлсэн боловч Алексыг залуу насны боломжуудаа алдаасай гэж хүсээгүй байна.
1 comment
Вупи Голдберг үнэхээр олон талын авьяастай хүн шүү