Нүүр хуудас Дэлхийн шоу-бизнес“The Neighbourhood” гурван жилийн дараа бүрэн бүрэлдэхүүнээрээ тайзнаа буцлаа

“The Neighbourhood” гурван жилийн дараа бүрэн бүрэлдэхүүнээрээ тайзнаа буцлаа

нийтлэгч Enkhzul Batsukh
1 comment

Гурван жилийн завсарлага дуусаж, дэлхийг тойрсон том аялал эхэлнэ

Альтернатив рок урсгалын “The Neighbourhood” хамтлаг гурван жил тайзнаас хөндийрсний эцэст бүрэн бүрэлдэхүүнээрээ эргэн ирж байна. Тэд 2026 оны гуравдугаар сараас аравдугаар сар хүртэл олон улсын өргөн хүрээтэй аялан тоглолт хийхээр төлөвлөжээ. Аяллын маршрут Турк, Чех, Польш, Итали, Швейцарь, Герман, Нидерланд, Франц, Бельги, Их Британи, Ирланд, Шинэ Зеланд, Австрали, Сингапур, Индонез, Өмнөд Солонгосоор үргэлжилж, улмаар АНУ, Канад, Мексикт хүрч өндөрлөхөөр байна.

Шинэ цомгийн хүрээнд тайзны эргэн ирэлтээ баталгаажууллаа

Энэ удаагийн аялан тоглолт нь тэдний 2025 оны арваннэгдүгээр сарын 14-нд гаргасан (((((ultraSOUND))))) цомгийн хүрээнд зохион байгуулагдах юм. Шинэ цомог нь хамтлагийн инди өнгө аясыг хадгалсан хэвээр үлдсэн ч агуулгын хувьд илүү нягтарсан, илүү хувийн өнгөтэй болжээ.

“(((((ultraSOUND)))))” цомогт ямар сэдвүүдийг хөндсөн бэ

Уг бүтээлд хамтлагийн уран бүтээлийн өөрчлөлт, дотоод өсөлт, гуниг, гутрал, сэтгэлзүйн хэлбэлзэл зэрэг мэдрэмж, сэдвүүдийг дууны үгээрээ түлхүү илэрхийлсэн нь сонсогчдын анхаарлыг татаж байна. Өөрсдийн танил дуугаралтыг эвдэлгүйгээр шинэ шат руу шилжих оролдлого хийсэн нь цомгийн гол онцлог болж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

1 comment

Абака 1 сар 20, 2026 - 17:21

Удаан хүлээсэн эргэн ирэлт байна

Хариулах

Сэтгэгдэл үлдээх