Лос Анжелес хотноо хөгжмийн салбарын хамгийн нэр хүндтэй наадам болох 68 дахь удаагийн Грэммийн шагнал гардуулах ёслол болж, дэлхийн одууд нэгэн тайзнаа цуглалаа. Энэ үдэш олон алдартан үзүүлбэр толилуулснаас хамгийн их яриа дагуулсан нь Жастин Биберийн тайзны төрх байв.
Дуучин Жастин Бибер эхнэр Хэйли Биберийн хамт ёслолд хүрэлцэн ирж, сүүлийн дөрвөн жилийн хугацаанд анх удаа ийм том тайзнаа дахин гарч ирсэн нь өөрөө онцлох үйл явдал байлаа. Харин үзэгчдийн анхаарлыг бүр ч их татсан зүйл нь түүний хувцаслалт байв. Тэрээр “цээж нүцгэн”, боксчины богино шорт, урт оймс өмсөж, дуугаа толилуулсан нь тэр даруй цахим орчинд халуун сэдэв болж, хайлтыг тэргүүлжээ.
Грэммийн тайзан дээр “Boyfriend” дуугаа дуулсан Жастин Биберийн энэ үзүүлбэрийг олон хэвлэл мэдээлэл “шоуны түүхэнд хамгийн өвөрмөц, мартагдашгүй хувцаслалттай тоглолтуудын нэг” хэмээн онцолж байна. Загварын энэ сонголт нь Грэммийн тайзанд шинэ “шок” төрх гэж шүтэн бишрэгчид болон шинжээчид дүгнэжээ.