УДЭТ бүтээлийг ойд зориулан шинэчилж, дахин тайзнаа амилуулна
УДЭТ-ын уран бүтээлчид Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн мэндэлсний 80 жилийн ойд зориулан “Үгүйлэгдсэн хайр” уянгын драмын жүжгийг 2025 оны арваннэгдүгээр сард үзэгчдэд хүргэсэн. Тус жүжгийг шинэ найруулга, шинэ бүрэлдэхүүнтэйгээр сэргээн толилуулж байсан бөгөөд энэ удаа 2-р сарын 28-наас дахин шинэ бүрэлдэхүүнтэйгээр тайзнаа тоглох гэж байна.
“Үгүйлэгдсэн хайр” жүжгийг анх 1988 онд найруулагч Э.Санчигдан тайзнаа амилуулж байсан бол 2015 онд Ардын жүжигчин, найруулагч Ч.Найдандорж найруулан үзэгчдэд хүргэжээ. Харин энэ удаагийн шинэ тавилтыг Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатар найруулсан байна.
Уран бүтээлчдийн баг, дүрийн бүрэлдэхүүн
Зохиолч: Б.Лхагвасүрэн (Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, СГЗ, АУЗ)
Зохиолыг шинэтгэн бичсэн: Я.Баяраа
Ерөнхий найруулагч: Н.Наранбаатар (Төрийн соёрхолт, УГЗ)
Уран сайхны удирдагч: Б.Хишигзаяа (СТА)
Ерөнхий зураач: Т.Ганхуяг (УГЗ)
Хувцасны зураач: Г.Сонор
Хөгжмийн зохиолч: Б.Чинбат (УГЗ)
Хөдөлгөөний найруулагч, бүжиг дэглээч: Г.Ган-Очир (СТА)
Гэрлийн найруулагч: Я.Батсайхан (СТА)
Дууны найруулагч: Т.Майдаржав (СТА)
Туслах найруулагч: Б.Амаржаргал
Отгоолой: Б.Эрдэнэболд
Цэцэгээ: О.Хонгорзул
Базар: Т.Сэргэлэн (СТА)
Төгсөө: Б.Золзаяа (СТА)
Жамсран: Г.Амгаланбаатар (МУГЖ)
Жамсрангийн эхнэр: П.Мягмарсүрэн (СТА)
Базарын охин: А.Энхжин
Лоолой Самдан: Б.Сандуйжав (СТА)
Ээж: О.Үржинханд (СТА)
Оюун: Ц.Цэлмэг
Болдоо: Г.Ганбат (СТА)
Зандараа: Б.Баттогтох (СТА)
Зурагчин: Н.Мөнх-Эрдэнэ