Нүүр хуудас Дэлхийн шоу-бизнесA$AP Rocky “Chanel”-ийн шинэ нүүр царай боллоо: тансаг загвар ба хип-хоп нэг дор огтлолцов

A$AP Rocky “Chanel”-ийн шинэ нүүр царай боллоо: тансаг загвар ба хип-хоп нэг дор огтлолцов

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

A$AP Rocky ба “Chanel”–ийн албан ёсны нэгдэл

Тансаг загварын домогт “Chanel” брэнд реппер, продюсер, загварын соёлын хамгийн нөлөө бүхий дүрүүдийн нэг A$AP Rocky-г шинэ албан ёсны төлөөлөгчөө болгосноо зарлалаа. Энэ тухай мэдээг брэндийн бүтээлч захирал Матье Блази өөрийн Instagram сторигоор нийтэлснээр загварын ертөнцөд шуудхан шуугиан дэгдээж, олон улсын хэвлэл, фенүүдийн анхаарлыг татаж байна.

A$AP Rocky-г “Chanel”-ийн нүүр царай болгох шийдвэр нь гэнэт гарсан алхам бус, уран бүтээлийн олон жилийн хамтын харилцааны дараагийн шат гэж үзэж болно. Матье Блази өмнө нь Bottega Veneta-гийн бүтээлч захирал байхдаа A$AP Rocky-ийн streetwear өнгө аясыг өндөр түвшний минималист тансаг загвартай хослуулж, түүнтэй кампанит ажил, шоу бүр дээр байнга хамтран ажилладаг байв. Тэр үедээ ч Блази репперийг өөрийн “гол онгод” болон дизайных нь түлхүүр дүрийн нэг гэж тодорхойлж байсан нь загварын сэтгүүлүүдийн онцлох сэдэв болдог байлаа.

Рэперийн өвөрмөц стиль, чөлөөтэй хэр нь нягт бодогдсон имиж, уран бүтээлээс нь цацардаг хэмнэлтэй, хүчтэй энерги нь Матье Блазигийн бодит амьдрал, гар урлал, детальд суурилсан дизайны үзэл баримтлалтай тун сайн нийлдэг гэж салбарынхан онцолдог.

“Chanel”-ийн ирээдүйн дүр төрхөд A$AP Rocky ямар үүрэг гүйцэтгэх вэ?

“Chanel”-ийн гаргасан албан ёсны мэдэгдэлд: “A$AP Rocky-гийн дундаршгүй авьяас, сониуч зан, хязгааргүй бүтээлч чанар биднийг гүн татсан. Тэр бол “Chanel”-ийн ирээдүйн дүр төрхийг тодорхойлох чухал төлөөлөл” хэмээн онцолсон бол, Матье Блази өөрөө “Тэрээр хийж буй бүх зүйлдээ чин сэтгэлээ зориулдаг. Тэр бол хөгжимчин, жүжигчин, сайн аав, найз бас маш хүнлэг, олон талт уран бүтээлч нэгэн. Түүнтэй дахин хамтран ажиллах болсондоо маш их баяртай байна” гэж хэлжээ.

Загварын мэргэжилтнүүдийн үзэж буйгаар энэ томилгоо нь хип-хоп соёл, урлагийн сцена, тансаг high fashion брэндүүдийн харилцан нөлөөлөл бодит хэлбэрээ олж байгаагийн тод жишээ юм. “Chanel”-ийн сонгодог, намуухан тансаг өв уламжлалыг залуу үеийн бүтээлч энерги, уур амьсгалтай илүү ойртуулах, шинэ үеийн хэрэглэгчидтэй шууд харилцах стратегийн том алхам гэж дүгнэж байна.

Ингэснээр A$AP Rocky зөвхөн уран бүтээлчийнхээ хувьд бус, дэлхийд тэргүүлэх тансаг брэндийн имиж, ирээдүйн чиг хандлагыг тодорхойлоход нөлөөлөх соёлын түлхүүр дүр болж гарч ирлээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх