Gucci шинэ хамтын ажиллагаагаа албан ёсоор зарлав
aespa хамтлагийн Ning Ning Gucci брэндийн global brand ambassador буюу дэлхийн брэндийн элчээр нэрлэгдлээ. Энэ хамтын ажиллагааг 2026 оны дөрөвдүгээр сарын 29-нд албан ёсоор зарлаж, aespa-ийн гишүүний Gucci-ийн өөр өөр загвар өмссөн шинэ зургуудыг нийтэлсэн байна.
Шинээр танилцуулсан гэрэл зургууд дээр Ning Ning хар даашинз, цагаан pantsuit, мөн хар хувцсан дээр cream өнгийн хүрэм өмссөн байдалтай гарчээ. Gucci-ийн зүгээс Ning Ning-ийн хүчтэй хувийн стиль, зоригтой уран бүтээлч төрх нь брэндийн олон улсын дүр төрхөд шинэ өнгө төрх нэмнэ гэдгийг онцолсон байна.
Gucci мөн “Welcoming #NINGNING from @aespa_official to the Gucci family as Global Brand Ambassador, beginning a new chapter together” хэмээн мэдэгдэж, түүнийг Gucci-ийн гэр бүлд халуун дотноор угтан авчээ.
Ning Ning: Gucci-тэй ажиллах нь зүүд мэт санагдаж байна
“Spicy” дууны дуучин Ning Ning өөрийн сэтгэгдлээ хуваалцахдаа Gucci-г төлөөлөх болсондоо нэр төрийн хэрэг гэж үзэж буйгаа илэрхийлжээ. Тэрээр 100 гаруй жилийн гар урлал, загварын өв уламжлалтай брэндийн нэг хэсэг болж байгаадаа баяртай байгаагаа хэлсэн байна.
Ning Ning “Би 100 гаруй жилийн гар урлалын түүхтэй Gucci брэндийн Global Brand Ambassador-аар нэрлэгдсэндээ нэр төрийн хэрэг гэж бодож, маш их догдолж байна. Би багаасаа Gucci-г сонирхон биширч өссөн болохоор House-ийн загваруудыг шинэ үе, шинэ сонирхолд хүргэхэд хувь нэмрээ оруулах боломжтой болсон нь одоо ч зүүд мэт, бодит бус санагдаж байна” гэжээ.
Энэхүү хамтын ажиллагаа нь “aespa” хамтлагийн нөлөө хөгжмийн салбараас хальж, загварын ертөнцөд улам хүчирхэгжиж буйг харуулсан том амжилт юм. Сүүлийн жилүүдэд тус хамтлагийн гишүүд тансаг зэрэглэлийн брэндүүдийн анхаарлыг ихээхэн татах болсон. Karina 2024 онд Prada-гийн элч болсон бол Winter 2023 онд Polo Ralph Lauren-ийн нүүр царайгаар ажиллаж, Giselle LOEWE-тэй хамтран ажиллаж байжээ.
Gucci-ийн зарлал aespa-ийн хувьд томоохон жил эхэлж буй үетэй давхцаж байна. Дөрвөн гишүүнтэй тус хамтлаг 2026 оны тавдугаар сарын 29-нд хоёр дахь цомог болох “LEMONADE”-аа гаргахаар төлөвлөжээ. Энэ нь “Supernova” болон олны анхаарлыг татсан title track-тай “Armageddon” цомгоос хойш ойролцоогоор хоёр жилийн дараа гарах бүтээл юм.
Мөн aespa 2026 оны наймдугаар сард эхлэх SYNK : COMPLæXITY Tour тоглолтоо бэлтгэж байгаа бөгөөд уг аялан тоглолт 2027 оны эхэн хүртэл үргэлжлэх төлөвтэй байна.