Монголын цахим спортын тэргүүлэх багуудын нэг The MongolZ “Counter-Strike 2” төрлийн томоохон тэмцээн болох CS Asia Championships 2026-д оролцох урилга авчээ.
The MongolZ шууд урилгаар оролцоно
Тэмцээний зохион байгуулагчид дэлхийн чансаанд өндөр байр эзэлж буй 16 багийг шууд урьсан байна. Тэдгээрийн дунд Монголын The MongolZ баг багтсан нь тус баг олон улсын тавцанд тогтвортой өндөр үнэлгээ авч байгааг харуулж байна.
Уригдсан багууд:
- PARIVISION
- Falcons
- MOUZ
- Aurora
- The MongolZ
- Liquid
- B8
- 3DMAX
- Legacy
- NRG
- paiN
- M80
- BC.Game
- MIBR
- Lynn Vision
- TYLOO

Тэмцээн тавдугаар сард Шанхайд болно
CS Asia Championships 2026 тэмцээн тавдугаар сарын 20-24-ний өдрүүдэд БНХАУ-ын Шанхай хотод зохион байгуулагдана.
Энэ удаагийн тэмцээний нийт шагналын сан 1 сая ам.доллар бөгөөд оролцогч багуудын хувьд улирлын хамгийн анхаарал татсан өрсөлдөөнүүдийн нэг болох төлөвтэй байна.
Өнөөдөр ирсэн мэдээллээр Сербийн Aurora Gaming баг визийн асуудлын улмаас CS Asia Championships 2026 тэмцээнд оролцох боломжгүй болсон байна.
Ингэснээр тэдний оронд Шведийн алдарт Ninjas in Pyjamas баг тэмцээнд оролцохоор болжээ.

1xBet-ийн ивээн тэтгэдэг The MongolZ-ийн шинэ сорилт
1xBet-ийн ивээн тэтгэдэг The MongolZ багийн хувьд энэ тэмцээн нь Азийн болон олон улсын хүчтэй багуудтай дахин нүүр тулах чухал боломж юм.
Сүүлийн жилүүдэд тогтвортой амжилт үзүүлж буй Монголын баг Шанхайд болох CS Asia Championships 2026-д оролцсоноор дэлхийн шилдэг өрсөлдөгчдийн эсрэг байр сууриа дахин батлах томоохон сорилттой тулгарна.