Нүүр хуудас K-popG-Dragon Инстаграмд хийсэн “like”-аасаа болж дахин анхаарал татав

G-Dragon Инстаграмд хийсэн “like”-аасаа болж дахин анхаарал татав

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

Go Youn Jung-ийн нийтлэлтэй холбоотой үйлдэл фэнүүдийн анхаарлыг татлаа

BIGBANG хамтлагийн од G-Dragon дахин цахим орчинд анхаарал татлаа. Энэ удаа тэр жүжигчин Go Youn Jung-ийн Instagram дээрх нийтлэлд “like” дарсан ч удалгүй устгасан нь фэнүүдийн дунд яриа үүсгэв.

Гуравдугаар сарын 11-нд Go Youn Jung Францын Парис хотод болсон Chanel брэндийн коллекцийн шоуны үеэр авхуулсан хэд хэдэн зургийг Instagram хуудсандаа нийтэлжээ. Тэрээр Chanel-ийн сонгодог твид хоёр хэсэгтэй хувцас өмсөж, дэгжин, эмэгтэйлэг төрхөөрөө олны анхаарлыг татсан байна.

Нийтлэл тавигдсаны дараахан G-Dragon уг зургууд дээр “like” дарсан нь фэнүүдийн анхааралд өртсөн ч хэсэг хугацааны дараа уг “like” устгагдсан болохыг хэрэглэгчид анзаарчээ.

G-Dragon-ийн “like fairy” нэр

G-Dragon Instagram дээр идэвхтэй “like” дардгаараа алдартай бөгөөд фэнүүд нь түүнийг “like fairy” гэж хүртэл хочилдог.

Өмнө нь тэрээр BLACKPINK хамтлагийн гишүүн Jennie-ийн нийтэлсэн тоглолтын бичлэгт “like” дарчхаад удалгүй устгасан нь мөн адил олны анхаарал татаж байсан. Тухайн үед тэднийг болзож байсан гэх цуурхал ч гарч байв.

“Заримдаа би ч бас алдаа гаргадаг”

G-Dragon өөрийн сошиал сүлжээний хэрэглээний талаар өнгөрсөн хоёрдугаар сард Daesung-ийн YouTube сувгийн “Zip Daesung” нэвтрүүлэгт оролцох үеэр тайлбарлаж байсан.

Тэрээр:
«Анх би постуудад like дарахыг сурталчилгааны зорилгоор эхлүүлсэн. Гэхдээ хүмүүс надад дэмжлэг үзүүлдэгт талархдаг болсон учраас тэдний нийтлэлд like дардаг болсон. Би ямар нэгэн тусгай шалгуур баримталдаггүй. Feed дээр гарч ирээд, цаг байвал like дарчихдаг. Заримдаа би ч бас алдаа гаргадаг» гэж хэлжээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх