“Big Bang” хамтлагийн ахлагч G-Dragon ховсын аргаар өөрийнхөө өнгөрсөн амьдралд хэн байснаа “мэдсэн” тухайгаа хуваалцжээ.
Тэрээр өөрийн YouTube хуудсаар дамжуулан энэ талаар ярьсан бөгөөд ховсын явцад өөрийгөө урьд насандаа эхнэр, хүүхдүүдтэйгээ амьдардаг багш хүн байсан гэж дүрсэлсэн байна. Бага насаа эргэн санасны дараа өнгөрсөн амьдралаа “харж” эхэлсэн тэрээр: “Би костюмтай, нүүрэндээ их үстэй, англи хүн байсан юм шиг санагдаж байна. Миний нэрийг Ларри гэдэг. Би өөрийгөө багш байсан гэж бодож байна. Тэр дундаа яруу найраг, эсвэл уран зохиолын хичээл заадаг байсан бололтой. Би гэр бүлтэй, мөн тэдэндээ хайртай. Мөн би бусад багш нарынхаа хамтаар Солонгост хөлөг онгоцоор ирж, урт хугацаагаар суурьшин, тэр ч бүүх хэл алдартай нэгэн болсон” гэжээ.
Ховсчин түүнээс амьдралдаа хамгийн хайртай хүн нь хэн бэ гэж асуухад G-Dragon эргэлзэлгүй “ээж” гэж хариулсан байна. Харин амьдралынхаа үнэт зүйлийг “бусадтай хуваалцах” гэж тодорхойлжээ. Өнгөрсөн амьдрал нь өндөрлөж буй мөчийг дурсахдаа тэрээр: “Би харамсахгүй байна. Учир нь би хийхийг хүссэн олон зүйлээ туршиж үзсэн. Энэ амьдрал маань амар амгалан байгаасай гэж хүсэж байна. Хөгжмөөр дамжуулан амар амгаланг олж авч чаддаг амьдрал байгаасай гэж хүсэж байна” хэмээсэн байна.
