Гэнэтийн шийдвэр шүүмжлэл дагууллаа
ENHYPEN хамтлагийг орхисон Heeseung-тэй холбоотой мэдээлэл дахин анхаарал татлаа. Саяхан Yizhiyu компани түүний оролцох ёстой байсан Шанхай хотын фен уулзалтын талаар гэнэтийн мэдэгдэл хийсэн байна.
Тус мэдэгдэлд:
“Бид Heeseung гуравдугаар сарын 21-нд Шанхай хотод болох фен уулзалтад оролцох боломжгүй болсныг мэдэгдэж байгаадаа харамсаж байна. Арга хэмжээний зохион байгуулалтад гэнэтийн өөрчлөлт орсонд чин сэтгэлээсээ уучлал хүсэж байна. Энэ өөрчлөлтөд өртсөн гарын үсгийн уулзалт, зураг авах, гар барих бүртгэлүүдэд бүрэн буцаан олголт хийнэ.
Буцаан олголтыг анхны төлбөрийн сувгаар дамжуулан хийх бөгөөд ажлын долоон хоногийн дотор эхэлнэ. Банкаас хамааран мөнгө орох хугацаа өөр байж болно. Үүссэн хүндрэлд уучлал хүсэж, буцаан олголтыг аль болох хурдан, асуудалгүй хийхийг зорьж байна. Та бүхний тэвчээрт баярлалаа. Та бүхнийг сэтгэл дундуур үлдээсэнд дахин уучлал хүсье. Цаашид ч биднийг ойлгож, дэмжинэ гэж найдаж байна.”
гэж дурджээ.
Фэнүүдийн бухимдал нэмэгдэв
Энэхүү шийдвэрийн дараа фэнүүд компанийн үйл ажиллагааг шүүмжилж, Heeseung-ийн соло уран бүтээлийн боломжид сөргөөр нөлөөлж байна гэж үзсэн байна.
Мөн өмнө нь түүний фенүүдтэй хийх видео дуудлагын арга хэмжээ хойшлогдсон нь фэнүүдийн сэтгэл дундуур байдлыг улам нэмэгдүүлжээ.