Модель ээж болсны дараах амьдрал, бэлтгэлийн нууцаа хуваалцав
Дэлхийд алдартай модель Хэйли Бибер 29 настайдаа хүү Жак Блюз Биберийг төрүүлсний дараа ч төгс галбираа хадгалж байгаагаараа олны анхаарлыг татсаар байна.
Гадаадын хэвлэлүүдийн мэдээлснээр тэрээр гуравдугаар сарын 13-нд өөрийн сошиал сүлжээнд “it’s summer” гэсэн тайлбартайгаар амралтаа өнгөрүүлж буй зургуудыг нийтэлжээ. Зурган дээр Хэйли тод шар өнгийн string загварын бикини өмссөн бөгөөд түүний жигд, булчинлаг нуруу топ моделиудын хэв маягийг дахин харуулсан байна.
Төгс галбирын ард хатуу бэлтгэл бий
Хэйли Биберийн гайхалтай биеийн галбир нь санамсаргүй бий болоогүй. Тэрээр саяхан алдарт дасгалжуулагч Kirsty Godso-той хамт хийсэн өндөр ачаалалтай бэлтгэлийн видеог хуваалцаж, формоо хэрхэн хадгалдгаа үзүүлжээ.
Видеонд Хэйли хоёр вандан сандлын хооронд байрлан, дамббелл ашиглан hip thrust дасгалыг гүйцэтгэж байв. Энэхүү дасгал нь хэвлий болон өгзөгний булчинг зэрэг хөгжүүлэх зорилготой. Тэр өөрөө энэ дасгалыг хошигнон “Saturday butt kick” гэж нэрлэсэн байна.
Жирэмслэлт гэнэтийн бэлэг байжээ
Нөгөө талаар Хэйли Бибер саяхан SHE MD подкастад оролцох үеэрээ хүү Жактай болсон түүхийн талаар илэн далангүй ярьжээ. Тэрээр жирэмслэлт нь анх төлөвлөөгүй, гэнэтийн “бэлэг” байсан гэж хэлсэн байна.
Тухайн үед түүнд умайн таславчтай (uterine septum) гэх удамшлын эмгэг оношлогдсон бөгөөд энэ нь жирэмслэлтэд хүндрэл учруулж болзошгүй гэж эмч нь анхааруулж байжээ.
Эмч түүнд “Жирэмслэхээс өмнө эмчилгээ шаардлагатай байж магадгүй” гэж зөвлөсөн ч Хэйли тухайн үед “Ойрын үед жирэмслэх төлөвлөгөө байхгүй, дараа бодож үзнэ” гэж хариулсан байна. Гэвч удалгүй тэр гэнэтийн байдлаар жирэмсэн болсноо мэджээ.
Ээж болсны дараах шинэ амьдрал
Аз болоход жирэмслэлтийг зохих хяналттайгаар амжилттай давж, тэр хүүгээ эсэн мэнд төрүүлсэн байна. Одоо Хэйли Бибер хүүхдээ өсгөхийн зэрэгцээ бизнес, моделийн карьераа амжилттай үргэлжлүүлж байгаа юм.
Тэр одоогоор гэр бүл, ажил мэргэжил болон хувийн амьдралаа тэнцвэртэй авч явж, өмнөхөөсөө ч илүү эрч хүчтэй ажиллаж байгаагаа харуулж байна.