БНСУ-ын Mamamoo хамтлагийн гишүүн HWASA Монгол Улсад гурав дахь удаагаа ирэхээр болжээ. Тэрбээр ирэх сарын 7-нд Буянт-Ухаа спорт ордонд болох “HOT STAGE × K-POP MASTERZ” тоглолтод оролцох эхний артистаар зарлагдсан байна.
Анх 2015 онд Монголд ирж байжээ
HWASA монгол сонсогчдын дунд “Good Goodbye” дуугаараа танигдсан бөгөөд өмнө нь Монголд хоёр удаа ирж байсан байна. Тэрбээр анх 2015 онд Mamamoo хамтлагийнхаа хамт Монголд ирж байжээ. Ийнхүү энэ удаагийн тоглолтоор Монголд гурав дахь удаагаа ирэх гэж байна.