Нүүр хуудас K-dramaIU-гийн үсчний хуримын өдөр хийсэн нэг үйлдэл олныг алмайруулав

IU-гийн үсчний хуримын өдөр хийсэн нэг үйлдэл олныг алмайруулав

0 сэтгэгдэлүүд

IU-тай олон жил хамтран ажилласан үсчин бүсгүй өөрийнхөө хуримын өдөр хүртэл мэргэжлийн дадлаа орхилгүй, дуучны үсийг засаж өгч буй агшин цахим орчинд олны анхаарлыг татжээ.

Наймдугаар сарын 30-нд гэрэл зурагчин Lee Kyung Ho хуримын ёслолын үеэр авсан хэд хэдэн зургийг сошиал хуудсандаа нийтэлж:

“Та хоёрын цаашдын амьдрал энэ өдөр шигээ инээд хөөр, аз жаргалаар үргэлж дүүрэн байгаасай”

хэмээн ерөөсөн байна.

Нийтэлсэн зургууд дээр сүйт бүсгүй, хүргэн хоёрын инээмсэглэн зогсож буй агшин, ёслолын үеэр хамт алхаж буй мөч болон баярын тоглолтуудыг харуулжээ.

Гэхдээ эдгээрээс нэг зураг онцгой анхаарал татсан байна.

Өөрийн хуримын өдөр IU-гийн үсийг засаж суужээ

Тухайн зурагт сүйт бүсгүй IU-тай хамт байсан бөгөөд тэрээр дуучны үсийг олон жилийн турш хариуцаж ирсэн үсчин гэдгээрээ танигдсан хүн аж.

IU ч түүний хуримд биечлэн оролцсон нь хоёрын удаан жилийн дотно харилцааг харуулсан гэж фэнүүд үзжээ.

IU энэ өдөр богино ханцуйтай tweed хүрэм, түүнд тохирсон банзал өмсөн, цэгцтэй бөгөөд даруухан хуримын зочны төрхөөр хүрэлцэн ирсэн байна.

Гэхдээ олны анхаарлыг IU-гийн хувцаснаас илүү сүйт бүсгүйн хийж буй үйлдэл татжээ.

Тэр өөрөө хуримын гол эзэн байсан ч хажууд суусан IU-гийн үсийг маш нямбай янзалж, хэвийг нь засаж байсан байна.

“Жинхэнэ мэргэжлийн хүн гэж үүнийг хэлэх байх”

Өөрийнхөө хамгийн онцгой өдрийн дундуур ч олон жилийн турш хариуцаж ирсэн уран бүтээлчийнхээ үсийг шалгаж, засаж өгсөн энэ мөч фэнүүдэд тун дулаахан сэтгэгдэл төрүүлжээ.

Зарим хэрэглэгч:

“Жинхэнэ мэргэжлийн хүн гэж үүнийг хэлэх байх”

“Магадгүй IU-тай ажиллахын тулд ийм хэмжээний хариуцлагатай байх хэрэгтэй байх”

“Тэгвэл тэр өдөр IU-гийн үсийг анх хэн зассан юм бол гэж сонирхож эхэллээ”

“Энэ хоёр ийм олон жил ойр дотно харилцаагаа хадгалж ирсэн нь яагаад ийм дулаахан санагдаад байна вэ?”

хэмээн сэтгэгдлээ хуваалцсан байна.

Фэнүүдийн хувьд энэ зураг зөвхөн мэргэжлийн хандлагын жишээ бус, IU болон түүний үсчин олон жилийн хамтын ажиллагааны явцад ямар ойр харилцаа бий болгосныг харуулсан мөч болжээ.

IU шинэ дуугаараа эргэн ирсэн

Үүний зэрэгцээ IU есдүгээр сарын 10-нд Unknown Planet нэртэй шинэ digital single гаргасан байна.

Энэ нь түүний нэг жил гаруйн дараах анхны шинэ хөгжмийн бүтээл бөгөөд Dear My Crazy Soulmate болон Unknown Planet гэсэн хоёр дууг багтаажээ.

Гарсныхаа дараа хоёр дуу хоёулаа томоохон хөгжмийн чартуудын дээгүүр байр эзэлж, IU-гийн нэр хүнд хэвээр байгааг дахин харуулсан байна.

Мөн IU фенүүдтэйгээ концертын кинонуудаараа дахин уулзаж байна. IU Concert: The Golden Hour кино есдүгээр сарын 9-нд, IU Concert: The Winning есдүгээр сарын 16-нд кино театруудад дахин гарч эхэлжээ.

Ийнхүү IU-гийн шинэ уран бүтээлүүд анхаарал татаж буй энэ үед түүний олон жилийн үсчний хуримын өдөр авсан нэгэн энгийн зураг ч фэнүүдийн дунд томоохон ярианы сэдэв болж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх