75 дахь удаагийн “Miss Universe” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн оролцох үндэсний ялагчаар Э.Энхдэлгэрэх тодорчээ.
Ингэснээр тэрээр дэлхийн нэр хүндтэй гоо бүсгүйн тэмцээнүүдийн нэг болох “Miss Universe”-ийн тайзнаа эх орныхоо нэрийг гарган оролцох эрхтэй болсон байна.
Э.Энхдэлгэрэх өдгөө 29 настай. Тэрээр “Билиг” дээд сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгссөн бөгөөд мөн Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуульд реклам, сурталчилгааны менежментийн чиглэлээр суралцан дүүргэжээ.
Ийнхүү Э.Энхдэлгэрэх 75 дахь удаагийн “Miss Universe” тэмцээнд Монгол Улсын нэрийн өмнөөс өрсөлдөхөөр болж байна.