“Blackpink” хамтлагийн гишүүн Лиса Америкийн “Vanity Fair” сэтгүүлийн “Lie Detector Test” цувралд оролцож, үнэн худал илрүүлэгч төхөөрөмжид холбогдон олон сонирхолтой асуултад хариулжээ. Түүний илэн далангүй, хөгжилтэй яриа фенүүдийнх нь анхаарлыг татаж, цахим орчинд өргөн хэлэлцүүлэг дагуулаад байна.
Нэвтрүүлгийн үеэр Лиса өмнө нь олон нийтэд төдийлөн дэлгэж байгаагүй хувийн түүх, сонирхол, итгэл үнэмшлийнхээ талаар ярьсан байна. Тухайлбал, тэрбээр төрөхдөө Пранприя нэртэй байсан бөгөөд үзмэрчийн зөвлөгөөгөөр нэрээ өөрчилж байсан тухайгаа хуваалцжээ.
Лисагийн ярьсан онцлох зүйлс:
- Анхны нэр нь Пранприя байсан.
- Үзмэрчийн зөвлөснөөр нэрээ сольжээ.
- Хамгийн сүүлд ердөө сарын өмнө үзмэрч дээр очсон байна.
- 2026 оны амьдрал нь хэрхэн өрнөхийг асуужээ.
Лиса одоо ч үзмэрч дээр очих дуртай гэдгээ нуугаагүй байна. Тэрбээр хамгийн сүүлд ердөө сарын өмнө үзмэрчтэй уулзаж, 2026 оны амьдрал, ирээдүйнхээ талаар асуусан хэмээн ярьжээ.
Мөн тэрбээр дэлхий даяар алдартай болсон “Labubu” хүүхэлдэйн трендийг өөрөө эхлүүлсэн гэх ярианд шууд санал нийлээгүй байна. Гэхдээ Лиса уг хүүхэлдэйн улаан фен гэдгээ баталж, нууц хувилбарыг нь авахын тулд “PopMart”-аас гуйж, бэлгэнд авч байсан тухайгаа илэн далангүй хүлээн зөвшөөрчээ.