NewJeans удаан хугацаанд хойшлогдоод байсан эргэн эрэлтдээ бэлтгэж байгаа гэх мэдээлэл анхаарал татаж байна.
Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 27-нд ADOR агентлаг NewJeans-ийн гурван гишүүн шинэ үйл ажиллагаанд бэлтгэж байгаа талаар албан ёсны байр суурь илэрхийлжээ.
ADOR хэвлэлд “Копенхагенд очсон нь NewJeans-ийн шинэ хөгжмийн өгүүлэмжийг бичих урьдчилсан үйлдвэрлэлийн ажлын нэг хэсэг” гэж мэдэгдсэн байна.
Мөн агентлаг “Гишүүд одоогоор тус бүрийн нөхцөл байдал, хуваарьт үндэслэн үйл ажиллагаандаа бэлтгэж байна” хэмээн тайлбарлажээ.
Үүний дараа ADOR “Бид гишүүдийн цаашдын төлөвлөгөөг хамгийн тохиромжтой цагт зарлахаар төлөвлөж байна” гэж нэмж мэдэгдсэн байна.
Саяхан NewJeans-ийн Hyein, Haerin, Hanni нар Копенхагенд байгаа зургууд цахим орчинд тарсан. Мөн бичлэгийн студийн хуваарьт тухайн студи “ADOR” нэрээр захиалагдсан байсан нь NewJeans шинэ дуу бичүүлж байгаа гэх таамгийг улам нэмэгдүүлжээ.
Гурван гишүүн ойролцоо хугацаанд Копенхагенд харагдсан нь олон нийтийн анхаарлыг татсан байна. Гэсэн ч шүтэн бишрэгчдийн зарим нь NewJeans бол таван гишүүнтэй хамтлаг гэдгийг онцолж, гурван гишүүнтэй эргэн эрэлт хийх магадлалд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлжээ.
Одоогоор Minji-ийн оролцоо тодорхойгүй хэвээр байгаа бол Danielle агентлагаас гарсан гэх мэдээлэл гарсан байна. Иймээс NewJeans-ийн шинэ эргэн эрэлт Hyein, Haerin, Hanni гэсэн гурван гишүүнтэйгээр үргэлжилж магадгүй байна.
1 comment
Фэнүүд нь их хүлээж байгаа байх даа